Хайх

Instagram шууд видео дамжуулдаг болно

Тун удахгүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Instagram Stories болон Direct хэсэгтээ хоёр шинэ үйлдэл нэмж буйгаа зарлалаа

Тун удахгүй Stories хэсэгт шууд видео дамжуулдаг болох тухай Instagram өөрсдийн блогт бичсэн байна. Ингэснээр дээд тал нь нэг цаг хүртэл шууд видео хийж болох бөгөөд видеоны доор сэтгэгдэл үлдээх, бүх хүнд эсвэл сонгосон цөөн хэдэн найзууддаа үзүүлэх боломжтой байх гэнэ. Харин шууд эфир дуусахад таны хийсэн видео тэр даруйдаа устгагдах болно.

Мөн Direct хэсэгт өөрөө устгагддаг зураг, видео, зурвас бий болжээ. Таны явуулсан мэдээллийг хүлээн авагч тань нээж үзсэний дараа автоматаар устгагдах юм. Түүнчлэн явуулсан зурагтаа фильтр, эможи нэмж, зураг зурж болно. Энэ үйлдлийг яг одоо туршиж үзэж болно шүү!

Instagram шууд видео дамжуулдаг болно (фото 1)

цааш үзэх