Хайх

Исландад Snapchat-аар нислэгийн тийз тарааж байна

Зуны төлөвлөгөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Уйдсан өсвөр насныханд зориулсан Snapchat олон нийтийн сүлжээ одоо сурталчилгааны талбар болон хувирчээ. Өөрөөр хэлбэл тэд бусад олон нийтийн сүлжээний гишгэсэн мөрөөр явж байна

Танд өмнө нь Snapchat ямар хэрэгтэй вэ (хэрэв хэрэгтэй бол, яах гэж) гэж бодогдож байв уу. Одоо харин нэг тийм шалтгаан гарч ирлээ. Хэд хоногийн өмнө Исландын WOW air нэртэй нислэгийн компани Snapchat-д нэгдсэн байна. Тэд зүгээр ч нэг нэгдсэнгүй, харин дагагчиддаа дэлхийн хүссэн цэгтээ үнэгүй нисэх эрх тарааж байна.

"Энэ зун үнэ төлбөргүйгээр дэлхий даяар аялах сонирхолтой, бүтээлч, хөгжилтэй дөрвөн хүнийг бид хайж байна.  SnapTraveler хөтөлбөрт оролцох азтанууд ердөө аялалын үйл явцыг Snapchat-д нийтлэхэд л хангалттай" гэж тус нислэгийн компани цахим хуудсандаа бичжээ. Энэхүү хөтөлбөрийн ялагчид нийт дөрвөн аялал хийх бөгөөд нэг аялал нь гурваас найм хоногийн турш үргэлжлэх юм. Түүнчлэн, зочид буудал, үзвэр, тэр ч бүү хэл, урсгал зардлыг нислэгийн компани даахаар болжээ.

SnapTraveler-ын ялагч болохын тулд хоёр минутын Snapchat түүх англи хэл дээр хийх бөгөөд өөрийн болон хөтөлбөрийн хуудсанд байршуулах ёстой аж. Оролцогч насанд хүрсэн байх ёстой бөгөөд аялах боломжтойгоос гадна, аялалын тэмдэглэл хийхийн тулд англиар чөлөөтэй ярьдаг байх хэрэгтэй. Хөтөлбөрийн хүсэлтийг тавдугаар сарын найман хүртэл хүлээн авах юм байна. Тиймээс та сонирхож байгаа бол яарах хэрэгтэй шүү!

цааш үзэх