Хайх

Mongolia
Mongolia

Кайли Женнер хүүхдийнхээ нэрийг олон нийтэд зарлалаа

Бас түүний өхөөрдөм зургийг нийтэлсэн байна

Кайли Женнер хүүхдийнхээ нэрийг олон нийтэд зарлалаа

Хэдхэн хоногийн өмнө реалити шоуны од, косметик брэндийн үүсгэн байгуулагч Кайли Женнер анхны хүүхдээ өлгийдөн авсныг бид мэдээллэсэн билээ. Тэгвэл одоо Кардашьян-Женнер эгч дүүсийн хамгийн отгон дүү Кайли дөнгөж төрсөн охиныхоо нэрийг Instagram хуудсаараа дамжуулан зарлажээ. Кайли Женнер өөрийн найз залуу, рэппер Трэвис Скоттын хамтаар охиндоо Сторми гэдэг нэр өгч, алдартнуудын хүүхдүүдийн өвөрмөц нэрний трендийг үргэлжлүүлж байна.

Өмнө нь Кайлигийн шүтэн бишрэгчид түүний хүүхдийн нэрний талаар маш олон таамаг дэвшүүлээд байсан юм. Жишээ нь Кайлигийн охиндоо зориулсан 11 минутын бичлэгт маш олон эрвээхий харагдаж байсан учраас тэднийг хүүхдэдээ "Butterfly" (Эрвээхий) гэх нэр өгөх магадлалтай байгааг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид онцолж байсан юм. Эсвэл Кайлигийн шинээр танилцуулсан уруулын будгийн "Пози" гэх нэрээр хосууд охиноо нэрлэнэ гэсэн цуурхал ч бас тарж байжээ.

Мөн Кайли Женнер өөрийн Instagram хуудастаа охиныхоо нэрний хамт түүний өхөөрдөм зургийг нийтэлсэн байна.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх