Хайх

Кейт Миддлтон, хунтайж Уильям нар гурав дах хүүхдээ хүлээж байна

Кейт Миддлтон, хунтайж Уильям нар гурав дах хүүхдээ хүлээж байна

Кенсингтоны ордон баталлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

"Кембрижийн гүн болон гүнгийн авхай нар гурав дах хүүхдээ хүлээж байгаа гэдгээ баяртайгаар мэдэгдэж байна" гэж Кенсингтоны ордны хэвлэл мэдээллийн алба албан ёсоор мэдэгдлээ. 

"Яг л өмнөх жирэмслэлтүүдийн адилаар Кейт жирэмсний үеийн хордлоготой байгаа. Тиймээс эрхэм дээдэс Лондон хотод зохион байгуулагдах Hornsey Road хүүхдийн төвийн арга хэмжээнд оролцож чадахгүй гэдгийг мэдэгдэж байна. Одоогийн байдлаар гүнгийн авхайн эрүүл мэнд Кенсингтоны ордны хяналтан дор байгаа" гэж хэвлэл мэдээллийн алба нэмж мэдэгджээ.

Эргэн сануулахад хунтайж Уильям, Кейт Миддлтон нар хунтайж Жорж (4 нас) болон Шарлотта гүнж (2 нас) нарын эцэг эх юм. Харин удахгүй төрөх гурав дах хүүхдийн хүйсийг одоогоор олон нийтэд зарлаагүй байна.

цааш үзэх