Хайх

Хельсинкийн их сургууль хиймэл оюун ухааны тухай онлайн сургалт үнэ төлбөргүй явуулж байна

Хельсинкийн их сургууль хиймэл оюун ухааны тухай онлайн сургалт үнэ төлбөргүй явуулж байна

Хүссэн хүн бүхэн хиймэл оюун ухааны талаар мэдлэг олж авах боломжтой

Text: Buro.Mongolia


Зураг:

Хельсинкийн их сургууль хиймэл оюун ухааны тухай онлайн сургалт нээж, бүртгэл явуулж эхлээд байна. Энэхүү сургалтанд хүссэн хүн бүр үнэ төлбөргүй хамрагдах боломжтой юм.

Сургалтын хөтөлбөрт хиймэл оюун ухааны тухай "цагаан толгой" -г хүмүүст маш ойлгомжтой байдлаар зааж өгөх болно. Сургалтын үеэр хиймэл оюун ухааныг орчин үед хэрхэн ашиглаж болох талаар ч дэлгэрэнгүй ярьж өгөх юм. Мөн энэхүү боловсролын төсөлд хиймэл оюун ухаантай машин болон хиймэл мэдрэлийн системийн сүлжээг хэрхэн удирдах талаар мэдээлэл өгнө.

Энэхүү сургалт нь англи хэл дээр явагдах бөгөөд нийт 30 цаг үргэлжлэх болно. Онлайн сургалт дууссаны дараа оролцогчид гэрчилгээ авч, үүнийгээ өөрийн LinkedIn хуудаснаа байршуулах боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх