Хайх

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хуримын албан ёсны зургууд нийтлэгдлээ

Хосууд ойр дотны хүмүүсийн хамтаар

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хуримын албан ёсны зургууд нийтлэгдлээ

Text: Бюро 24/7

Өчигдөр Кенсингтоны ордны хэвлэлийн алба хунтайж Харри ба Меган Маркл нарын хуримын албан ёсны гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэсэн байна. Эргэн сануулахад хосуудын гэрлэх ёслол өнгөрсөн бямба гарагт Виндзорын цайз дотор байрлах Гэгээн Жоржийн сүмд болж өнгөрсөн билээ.

Меган ба Харри нарын зургийг энэ удаад ч мөн Алексей Любомирский дарсан байна. Тэрээр Vogue, Harper's Bazaar, Numero гэх зэрэг сэтгүүлүүдийн нүүр хуудасны зургуудыг авч байсан бөгөөд мөн Анжелина Жоли, Наоми Кэмпбелл, Жулианна Мур зэрэг супер одуудын хөрөг зургийг дарж байсан туршлагатай гэрэл зурагчин юм. Түүнчлэн Алексей Любомирский өмнө нь хунтайж Харри ба Меган Маркл нарын албан ёсны сүйн зургуудыг авч байсныг та санаж байгаа биз ээ.

Хуримын албан ёсны өнгөт гэрэл зургуудад шинэхэн хосууд Виндзорын цайзын Ногоон зочны танхимд хатан хааны гэр бүлийн гишүүд ба зочдоор хүрээлүүлэн суусан байгаа нь харагдана. Харин зөвхөн хосууд хамтдаа авахуулсан хар, цагаан өнгийн зургийг Сассексын гүн ба гүнгийн авхай нар (тэдний шинэ цол хэргэм) цайзын зүүн хэсэгт байрлах террас дээр даруулжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх