Хайх

Хунтайж Жорж яагаад үргэлж шоорт өмсдөг вэ?

Хунтайж Жорж яагаад үргэлж шоорт өмсдөг вэ?

Халууцахтай холбоогүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Хунтайж Жорж бол зөвхөн Их Британи төдийгүй дэлхий нийтийн хайрыг булаасан өхөөрдөм бяцхан хүү билээ. Тэгвэл хунтайж Жоржийн хувцаслалтын нэг деталь дэлхий нийтийн анхаарлыг маш ихээр татсаар байна. Тэр нь юу вэ гэвэл, хүмүүс бяцхан хүүг яагаад үргэлж шоорт өмсдөг талаар гайхацгааж байгаа юм. Цаг агаар хүйтэн байсан ч хунтайж Уильям ба Кейт Миддлтон нарын хүү үргэлж өвдөгөө гаргасан богино өмд өмсдөг нь үнэхээр хүмүүсийн сонирхлыг татаж байгаа бололтой.

Харин энэ асуултын хариуг олохоор Их Британийн Harper's Bazaar сэтгүүл бяцхан мөрдлөг явуулсан байна. Тэдний үзэж буйгаар бүх зүйл уламжлалтай холбоотой гэнэ. Ялангуяа Английн язгууртнууд болон дээд зиндааныхан бяцхан хөвгүүдэд шоорт өмсүүлдэг эртний уламжлалтай ажээ.

Хунтайж Жорж яагаад үргэлж шоорт өмсдөг вэ? (фото 1)

"Хөвгүүдэд шоорт өмсүүлэх нь жинхэнэ Англи маягийн уламжлал юм. Өмд нь эрчүүд болон залууст зориулагдсан юм. Мөн шоорт нь нэг ёсны нийгмийн давхаргын илэрхийлэл болдог. Хэдийгээр цаг үе хувьсан өөрчлөгдөж байгаа ч бяцхан хөвгүүдэд өмд өмсгөх нь нийгмийн дундаж давхаргатай хамааралтай зүйл хэвээр байгаа юм. Өөрийгөө хүндэлдэг нэг ч язгууртан өөрийгөө дундаж давхаргынхантай зүйрлүүлэхийг хүсэхгүй. Кембрижийн гүнгийн авхай ч мөн ялгаагүй" гэж ёс зүйн мэргэжилтэн Уильям Хэнсон хуваалцжээ.

Мөн хунтайж Уильям ба Харри нарын хүүхэд насны зургийг харвал тэд ч мөн яг л хунтайж Жоржийн адил хувцасладаг байсныг олж харах боломжтой гэдгийг Хэнсон нэмж онцолсон юм.

"Их Британийн ихэс дээдсүүд уламжлал, дэг жаягийг маш хатуу мөрдөж ирсэн. Харин энэхүү уламжлал нь тэднийг нууцхан байдлаар бусдаас ялгаруулж өгдөг" гэж тэрээр хуваалцсан байна.

цааш үзэх