Хайх

Хувийн хотын хөтөч: Louis Vuitton-ы гаргасан апп

Хувийн хотын хөтөч: Louis Vuitton-ы гаргасан апп

Хэрэгтэй бүх мэдээлэл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Ирэх арваннэгдүгээр сард дэлхийн алдартай хотуудыг Louis Vuitton-ы нүдээр харах боломжтой хотын хөтөч апп гарна

Louis Vuitton брэнд аяллын тал дээр нэлээд туршлагатай бөгөөд 1998 оноос авахуулан өөрсдийн жижиг хөтчийг нийтлэж ирсэн. Харин ухаалаг утсанд зориулсан City Guide апп анх удаагаа гаргах гэж байна. Брэндийн амлаж буйгаар энэхүү аппд бүгдийн хайртай бүх хотууд, тэднийг харах өвөрмөц өнцгүүдийг багтаах гэнэ. Тодруулбал эндээс загварын ордны сонгосон шилдэг жижиг кафе, ресторан, зочид буудал, аялал жуулчлалын газруудаас гадна мөн тусгайлан уригдсан зочдын ярьсан тодорхой газруудын талаарх түүхүүд олж уншиж болно.

Түүнээс гадна Louis Vuitton City Guide хэрэглэгчиддээ хэд хэдэн явган явах үзэсгэлэнтэй маршрут, ойролцоогоор 500 гаруй хэрэг болох шинэ хаягууд, хотуудын мэдээлэл санал болгох бөгөөд мөн жуулчид өөрсдийн аяллын тэмдэглэлээ бичиж хадгалах боломжтой орон зай бий болгосон. Хамгийн том давуу тал нь интернет сүлжээнд холбогдоогүй байхдаа хүртэл ашиглаж болоход оршиж байгаа аж. Энэхүү апп нь жилийн 9,99 долларын үнэтэй гарчээ. 

цааш үзэх