Хайх

Ким Кардашьян АНУ-ын Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг хүслээ

Ким Кардашьян АНУ-ын Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг хүслээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Ким Кардашьян АНУ-ын Үндсэн хуулинд оруулсан хоёрдугаар нэмэлт өөрчлөлтийн тухай эссэ бичжээ. Энэхүү хуулинд АНУ-ын иргэд галт зэвсэг хадгалж, эзэмших эрхтэй гэж заасан юм. Харин Ким уг хуулинд өөрчлөлт оруулахыг хүсэж, аравдугаар сард Парис хотод болсон өөрийн дээрмийн хэргээс иш татан нийтэлжээ. 

"Би зэвсэг болон зэвсэг эзэмшдэг хүмүүсийн эсрэг зогсоогүй. Парист болсон дээрмийн дараа миний хувийн аюулгүй байдал зэвсэглэсэн хамгаалалтын албанаас шалтгаалж байгаа. Гэсэн ч бид сэтгэцийн эмгэгтэй болон өмнө нь ял эдэлж байсан хүмүүсийн галт зэвсэг эзэмших эрхийг хязгаарлах ёстой. Галт зэвсэг эзэмших эрх чухал уу? Эсвэл хүүхдүүдээ хамгаалах нь чухал уу?" гэж Ким Кардашьян өөрийн албан ёсны вебсайтад бичсэн боловч удалгүй устгасан байна.

Ким Кардашьян энэхүү эссэг АНУ-ын Галт зэвсгийн хүчирхийллээс сэргийлэх үндэсний өдрийг (зургаадугаар сарын 2) тохиолдуулан нийтэлжээ.

 

 

цааш үзэх