Хайх

Кира Найтлигийн амьдарч байсан Нью-Йорк дахь байрыг худалдана

Кира Найтлигийн амьдарч байсан Нью-Йорк дахь байрыг худалдана

Ердөө л 6,6 сая доллар

Text: Buro.Mongolia


Зураг:

Өмнө нь жүжигчин Кира Найтлигийн эзэмшилд байсан энэхүү байр дахин зарагдах гэж байна. Харин байрны үнэ энэ удаад хоёр сая доллараар хямдарчээ

Манхэттен Трайбек дүүргийн баруун өмнөд хэсэгт байрлах энэхүү байр нь нийт 350 м2 талбайтай. Дотроо гурван унтлагын өрөө, хоёр угаалгын өрөө, ажлын өрөө, болон 80 м2 талбай бүхий тагтнаас энэ байр бүрдэнэ.  Тус орон сууцыг хэдэн жилийн өмнө Кира Найтлигаас Нью-Йоркийн нэгэн уран барилгач худалдан авсан ч төд удалгүй эргүүлэн худалджээ. Харин 2009 онд энэ байр 8,4 сая доллараар үнэлэгдэж байсан бол одоо хамаагүй хямдаар буюу 6,6 сая доллараар зарагдах нь ээ. 

Кира Найтлигийн амьдарч байсан Нью-Йорк дахь байрыг худалдана (фото 1)

цааш үзэх