Хайх

Клоуи Кардашьян бие давхар болсноо зарлахын зэрэгцээ Calvin Klein брэндийг сурталчиллаа

Клоуи Кардашьян бие давхар болсноо зарлахын зэрэгцээ Calvin Klein брэндийг сурталчиллаа

Instagram-аар дамжуулж

Text: Buro.Mongolia


Зураг:

Телевизийн шоуны од Клоуи Кардашьян Instagram хуудсаараа дамжуулан бие давхар болсноо албан ёсоор зарлалаа. Хар цагаан өнгийн зурганд Клоуигийн зөвхөн хэвлийн хэсэг, түүний дурлалт залуу болох сагсан бөмбөгийн Clevelend Cavaliers багийн тамирчин Тристан Томпсоны гар мөн Calvin Klein брэндийн #MyCalvins цуглуулгын цээживч харагдаж байгаа юм. Эргэн сануулахад WWD сэтгүүл Кардашьян эгч дүүс Calvin Klein брэндтэй "Our Family" төслийн хүрээнд хамтран ажиллах болсныг мэдэгдэж байсан билээ.

 

Сонирхуулахад Calvin Klein брэндийн "Our Family" буюу "Манай гэр бүл" төслийн гол баатруудаар өмнө нь дуучин Соланж, Blood Orange, A$AP Rocky болон бусад уран бүтээлчид тодорч байсан байсан бөгөөд тэдний зургийг Бельгийн гэрэл зурагчин Вилли Вандерперре өөрийн дурандаа буулгаж байжээ.

Мөн Calvin Klein брэндийн бүтээлч захирал Раф Симонс ирээдүйд "Our Family" төсөлд дуу хөгжим, урлаг соёл ба загварын салбарын одуудыг үргэлжлүүлэн урьсаар байх болно гэдгээ мэдэгдсэн билээ.

цааш үзэх