Хайх

Мария Шарапова теннист эргэн ирэхгүй байж магадгүй

Мария Шарапова теннист эргэн ирэхгүй байж магадгүй

Түүний спортын карьер эргэлзээтэй байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Шараповагийн допингийн сорилтонд мельдоний илэрснээс болж тэр теннисний спортыг бүр мөсөн орхиж магадгүй байна

Australian Open тэмцээний эхэнд Мария Шараповагийн цуснаас энэ оны эхээр хориглоод байсан мельдоний хэмээх бодис илэрч шуугиан тарьсан билээ. ОХУ-ын теннисний холбооны ерөнхийлөгч Шамиль Тарпищевын хэлж буйгаар бол Шарапова мэргэжлийн теннисний спортод эргэн ирэх нь "маш эргэлзээтэй" гэжээ. Тэрээр "Шарапова одоо маш муу нөхцөл байдалд байна. Үнэхээр муу" гэж нэмж хэллээ.

Дахин сануулахад, Олон улсын теннисний холбоо Шараповагийн хэргийг өчигдөр авч хэлэлцсэн ч, тэд хурлын үр дүнг дор хаяж хоёр долоо хоногийн турш зарлахгүй юм. Мария Шараповагийн хувьд энэ хэргээс болж дөрөв хүртэлх жил теннис тоглох эрхээ хасуулж магадгүй байгаа юм. Гэсэн ч BBC-гийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бол энэ хугацаа 6-12 сар хүртэл байж магадгүй гэжээ. Ямартаа ч Риод болох Олимпод Мария оролцохгүй нь тодорхой боллоо.

цааш үзэх