Хайх

Марк Цукерберг Харвардын Их сургуулийг төгслөө

Марк Цукерберг Харвардын Их сургуулийг төгслөө

12 жилийн дараа

Text: Buro.Mongolia


Зураг:

Facebook компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг Харвардын Их сургуулийг орхисноос хойш 12 жилийн дараа дипломоо гардан авлаа. Энэхүү баярт үйл явдлыг Цукерберг өөрийн хувийн хуудсаараа дамжуулан олонд мэдэгджээ. Тэрээр "Ээж ээ, би танд сургуульдаа эргэн орж эрдмийн зэргээ авна гэж үргэлж хэлдэг байсан шүү дээ" хэмээн бичсэн байна.

Марк Цукерберг 2002 онд Харвардын Их сургуульд элсэж, сэтгэл судлал болон компьютерын шинжлэх ухаанаар суралцаж байсан юм. Харин үүнээс хоёр жилийн дараа тэрээр гурван найзтайгаа хамтран оюутнуудад зориулсан нийгмийн сүлжээ нээсэн бөгөөд уг төсөл нь амжилт олсон учир сургуулиа орхихоор шийдэж байжээ.

Марк Цукерберг Харвардын Их сургуулийн 366 дах төгсөлтөд хамрагдаж, Хууль зүйн ухааны докторын зэрэг гардан авчээ. Тэрээр төгсөлтийн ёслол дээр "Харвардад суралцаж байсан үеийн хамгийн сайхан дурсамж бол Присциллатай уулзсан мөч юм. Би тухайн үед Facemash нэртэй прэнк вебсайт ажиллуулдаг байсан бөгөөд бүгд л намайг сургуулиас хөөгдөх нь гэж боддог байлаа. Эцэг, эх маань хүртэл сургууль дээр ирэн миний эд, зүйлсийг баглаж байсныг би санаж байна. Мөн найзууд маань намайг үдэлтийн үдэшлэгт урьж, тэнд би Присциллатай танилцаж байлаа. Бид хоёр ариун цэврийн өрөөний үүдэнд дугаарлан зогсохдоо тааралдахад би 'Гурван хоногийн дараа би сургуулиас хөөгдөх гэж байгаа учир хоёулаа аль болох эртхэн болзоонд явах хэрэгтэй байна' гэж хэлсэн юм" хэмээн гэргийтэйгээ танилцсан түүхээсээ хуваалцжээ.

 

цааш үзэх