Хайх

Марк Цукербергийн зодуулсан зураг Wired сэтгүүлийн нүүрэнд

Түүний хүнд ажлын зүйрлэл

Марк Цукербергийн зодуулсан зураг Wired сэтгүүлийн нүүрэнд

Text: Бюро 24/7

Wired сэтгүүлийн гуравдугаар сарын шинэ дугаарын гол баатраар Facebook олон нийтийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукерберг тодорлоо. Шинэ дугаарын нүүр зурагт Марк Цукербергийн нүүр нь хөхөрч, шалбарсан харагдана. Wired сэтгүүлийн редакторууд энэхүү зургаар дамжуулан Марк Цукербергийн сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн хүнд, ачаалалтай ажлыг харуулахыг хичээжээ. Энэ хугацаанд тэрээр Facebook олон нийтийн сүлжээг хүмүүсийн хувийн харилцаанд төвлөрсөн болгож, хуурамч мэдээлэлтэй тэмцэж, маш том бодлогын шинэчлэлтийг хийсэн юм.

Энэхүү зураг авалтанд Марк Цукерберг өөрийн биеэр оролцож чадаагүй аж. Тиймээс гэрэл зурагчин Жек Роулэнд нүүрээ хувиргасан хоёр моделийн царайг нэгтгэж, мөн Марк Цукербергийн өөрийн зургийг ашигласан байна.

Эргэн сануулахад өчигдөр Facebook олон нийтийн сүлжээ жагсаалт гаргадаг шинэ үйлдлээ танилцуулсан байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:
Цааш үзэх