Хайх

Меган Маркл Кенсингтоны ордон руу нүүхээр зэхэж байна

Меган Маркл Кенсингтоны ордон руу нүүхээр зэхэж байна

Жүжигчин бүсгүй Лондон хотод иржээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Suits цувралын гол дүрийн жүжигчин, хунтайж Харригийн дурлалт бүсгүй Меган Маркл Их Британийн нийслэл хотод нүүж ирсэн гэдгийг People сэтгүүл мэдэгдлээ. Тус сэтгүүлийн мэдээллэснээр Меган Маркл Кенсингтоны ордонд амьдрахаар Лондон хотод ирсэн байна. Учир нь хунтайж Харри жүжигчин Меган Марклтай гэрлэхээр төлөвлөж байгаа гэдгийг People сэтгүүл болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн хэдэн сарын турш нийтэлж байгаа юм.

Өмнө нь бид Меган Маркл "Suits" цувралын наймдугаар улиралд тоглохгүй гэдгийг мэдээллэсэн билээ. Тэрээр 2011 оноос эхлэн "Suits" цувралд Рейчел Зэйн гэх хуульч бүсгүйн дүрийг бүтээж ирсэн юм. Түүнчлэн уг цувралын бас нэгэн гол баатар болох Майк Россын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Жей Адамс ч мөн долоодугаар улирлыг дуусгаад "Suits"-ээс гарах магадлалтай байгаа билээ.

Хунтайж Харри өмнө нь Меган Марклыг өөрийн эмээ, Их Британийн хатан хаан II Элизабеттай танилцуулахаар Букингемийн ордонд урьж байсан юм.

цааш үзэх