Хайх

Мелания Трамп цагаач хүүхдүүдтэй уулзахдаа "Надад хамаагүй" гэх бичигтэй хүрэм өмссөн нь шүүмжлэлд өртлөө

"Надад огтхон ч хамаагүй, харин чамд?"

Мелания Трамп цагаач хүүхдүүдтэй уулзахдаа "Надад хамаагүй" гэх бичигтэй хүрэм өмссөн нь шүүмжлэлд өртлөө

Text: Бюро 24/7

АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп гэр бүлээсээ тусгаарлагдсан цагаач хүүхдүүдтэй уулзах зорилгоор Техас мужийн Мак-Аллен хотод газардан онгоцноос буухдаа "I Really Don't Care, Do U?" буюу "Надад огтхон ч хамаагүй, харин чамд?" гэх бичигтэй хүрэм өмссөн нь олны шүүмжлэлд өртөөд байна.

Эргэн сануулахад саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачлагчдын асуудлаар шинэ бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор АНУ-ын хил дээр 2000 гаруй хүүхэд зургаан долоон хоногийн хугацаанд эцэг, эхээсээ тусгаарлагдаад байсан юм. Харин энэ долоо хоногийн лхагва гарагт олны зүгээс их хэмжээний шүүмжлэл хүртсэн ерөнхийлөгч Дональд Трамп уг бодлогоо зогсоохоор шийдэж, хүүхдүүдийг гэр бүлээс нь тусгаарлахгүй байх тушаалд гарын үсэг зурсан билээ. Одоогоор тусгаарлагдсан гэр бүлийг эргэн нэгтгэх ажил Техаст болсон үерийн улмаас хойшлоод байгаа бөгөөд тэргүүн хатагтай Мелания Трамп тусгаарлагдсан хүүхдүүдтэй уулзалт хийхээр Мак Аллен хотод зургаадугаар сарын 21-нд газардсан юм. 

Мелания Трамп цагаач хүүхдүүдтэй уулзахдаа "Надад хамаагүй" гэх бичигтэй хүрэм өмссөн нь шүүмжлэлд өртлөө (фото 1)

Мелания Трамп цагаач хүүхдүүдтэй уулзахдаа "Надад хамаагүй" гэх бичигтэй хүрэм өмссөн нь шүүмжлэлд өртлөө (фото 2)

Дэлхий нийтийн сэтгэлийг зовниулсан энэхүү чухал асуудалтай холбоотой уулзалтын үеэр тэргүүн хатагтай ийм хувцаслалтын сонголт хийсэн нь мэдээж ихэнх хэвлэл мэдээллүүд ба нийгмийн дургүйцлийг хүргэсэн. Гэхдээ Мелания Трампын хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришем "Энэ бол зүгээр л хүрэм. Уг хүрмийг ямар нэгэн далд утга санаа илэрхийлэх зорилгоор өмсөөгүй. Уг айлчлал их чухал ач холбогдолтой байсан ч, хэвлэлийнхэн бидний гол зорилго дээр анхаарлаа хандуулсангүй" хэмээн мэдэгджээ.

Харин ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсны Twitter хуудаснаа "Уг хүрэм дээрх үгсийг худал хуурмаг мэдээлэл түгээдэг хэвлэлийнхэнд зориулсан юм. Мелания өнгөрсөн хугацаанд хэвлэлийнхэн ямар шударга бус байдгийг мэдэж авсан бөгөөд одоо энэ бүхэн түүнд хамаагүй болсон" хэмээн мэдэгдсэн юм.

Хаки ногоон өнгөтэй, спорт загварын уг хүрэм нь Zara брэндийн загвар бөгөөд 39 ам.долларын үнэтэй ажээ.

Мелания Трамп цагаач хүүхдүүдтэй уулзахдаа "Надад хамаагүй" гэх бичигтэй хүрэм өмссөн нь шүүмжлэлд өртлөө (фото 3)

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх