Хайх

Мелания Трамп өнгөрсөн жилийн хугацаанд нэгэн өвөрмөц аргаар мөнгө олжээ

Мелания Трамп өнгөрсөн жилийн хугацаанд нэгэн өвөрмөц аргаар мөнгө олжээ

АНУ-ын тэргүүн хатагтай өөрийн гэрэл зургуудаас ашиг олж байна

Text: Бюро 24/7


Зураг:

АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп өөрийнхөө гэрэл зургуудаас 100,000-1,000,000 ам.доллар олдог болох нь Дональд Трампын 2017 оны санхүүгийн тайлангаас илэрчээ. Түүний 187 цуврал зургаас бүрдсэн гэрэл зургийн цуглуулгыг Getty Images агентлаг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд худалдаалсан бөгөөд Мелания Трамп үүнээс хувь хүртсэн байна.

Энэхүү цуврал зургуудыг бүтээхийн тулд Бельгийн гэрэл зурагчин Режина Махо 2010-2016 оны хооронд тусгай зураг авалтуудыг хийсэн гэнэ. Учир нь АНУ-ын тэргүүн хатагтай эдгээр зургуудыг зөвхөн "Эерэг мэдээлэлтэй нийтлэлд" ашиглах зөвшөөрөл олгожээ.

NBC News-ийн мэдэгдэж буйгаар алдартнууд өөрсдийн зургаа худалдаж мөнгө олох нь гайхах зүйл биш гэнэ. Харин яг одоо төрийн эрх барьж буй ерөнхийлөгчийн эхнэр, тэргүүн хатагтай ийм зүйл хийж байгаа нь гайхалтай гэдгийг тэд онцолжээ. Сонирхуулахад Мелания Трампын эдгээр гэрэл зургуудыг NBC News, Marie Claire, Daily Mail болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд худалдан авсан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх