Хайх

Met Gala 2017: Улаан хивсний ёслолыг хэрхэн шууд үзэх вэ?

Met Gala 2017: Улаан хивсний ёслолыг хэрхэн шууд үзэх вэ?

360 хэмээр

Text: Г.Тэмүүлэн


Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт Нью-Йорк хотын Метрополитен музейд загварын ертөнцийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Met Gala үдэшлэг зохион байгуулагддаг. Энэ жил Метрополитен урлагийн музейн Хувцасны институт японы алдарт дизайнер, Comme des Garçons брэндийн үүсгэн байгуулагч Рей Кавакубод зориулж үзэсгэлэн гаргахаар болжээ.

Рей Кавакубо нь загварын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц, авангард аргачлалаараа алдартай дизайнер юм. Тиймээс энэ жил Met Gala үдэшлэгийн зочид Рей Кавакубогийн уран бүтээлд нийцсэн дүр төрх бүрдүүлэх амаргүй даалгавартай тулгарч байна.

Сайхан мэдээ дуулгахад, та Met Gala үдэшлэгт уригдаагүй, эсвэл 30,000 долларын үнэтэй тасалбар худалдаж аваагүй байсан ч, одуудын улаан хивсний ёслолыг шууд үзэх боломжтой боллоо. Энэ жил Vogue сэтгүүл ба Moët & Chandon брэнд нар хамтарч, Met Gala үдэшлэгийн улаан хивсний ёслолыг 360 хэмээр шууд дамжуулах болно. Тиймээс та Met Gala 2017 үдэшлэгийг Vogue сэтгүүлийн албан ёсны Facebook хуудаснаас Монголын цагаар тавдугаар сарын 2-нд өглөөний 07:00 цагаас шууд үзээрэй.

цааш үзэх