Хайх

Мирослава Дума Бюро 24/7-гоос эзэмшдэг өөрийн хувиа худалдлаа

Мирослава Дума Бюро 24/7-гоос эзэмшдэг өөрийн хувиа худалдлаа

Албан ёсны мэдэгдэл

Text: Бюро 24/7


Мирослава Думагийн 2011 онд түншүүдтэйгээ хамтран үүсгэн байгуулсан Бюро 24/7 төсөл нь өнгөрсөн долоон жилийн хугацаанд дэлхийн дөрвөн тив, 11 улс орныг хамарсан, загвар, гоо сайхан ба амьдралын хэв маягийн ертөнцийг уншигчдад хүргэдэг, олон улсын дижитал медиа сүлжээ болон хувирчээ.

Бюро 24/7-гийн удирдлага болон хамтран үүсгэн байгуулагч Мирослава Дума нар компанийн ирээдүйн хөгжлийг баталгаажуулж чадсан учир өнгөрсөн нэг жилийн хугацаанд Мирослава Дума өөрийн шинэ төслүүд дээр, тэр дундаа Future Tech Lab-ын өргөжилт дээр төвлөрч, компанийн үйл ажиллагаанаас аажмаар холдсон юм. 

 

Иймээс хоёр тал харилцан зөвшилцсөний дагуу эцсийн хэлэлцээр хийгдэж, Мирослава Дума Бюро 24/7-гоос эзэмшдэг өөрийн хувиа худалдлаа. Тэрээр цаашид Future Tech Lab-ын хөгжил дээр, мөн одоогоор олон нийтэд зарлагдаагүй байгаа бусад хувийн төслүүд дээр бүхий л хүчээ төвлөрүүлж, Бюро 24/7-той цаашид албан ёсны байдлаар холбоогүй болж байгаа юм. 

Бид Мирослава Думагийн ирээдүйн төслүүдэд нь амжилт хүсч, түүний Бюро 24/7-д оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлд нь талархаж буйгаа илэрхийлж байна.  

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх