Хайх

Napflix: Нойргүйдэлттэй хүмүүст зориулсан видео тавцан

Napflix: Нойргүйдэлттэй хүмүүст зориулсан видео тавцан

Таныг унттал уйдаана

Text: Buro.Mongolia


Франциск Бонет ба Виктор де Тена гэх хоёр испани хүн Napflix нэртэй Netflix-ийн арай өөр хувилбарыг танилцуулжээ

"Бие махбодь унтахыг хүсэвч оюун ухаан сэргэг, идэвхитэй ажиллаад байдаг тэр мэдрэмж хүн бүрт танил байх. Үүнийг шийдэхэд туслах Napflix бол хамгийн уйтгартай, намуухан хөгжимтэй видеонуудыг цуглуулсан тавцан юм. Тэдгээр видео бичлэгүүд хүний тархийг амрааж, нойрсоход тусална" гэж Napflix-ийн үүсгэн байгуулагчид ярьж байна.

Жишээ нь энэхүү сувгаас Иелийн их сургуулийн профессор квант физикийн талаар хоёр цаг үргэлжилсэн лекц уншиж байгааг үзэж болно. Эсвэл 54 минутын турш шарагдаж буй тахианы шорлог хэрхэн болохыг харж, дэлхийн шатрын аваргын тэмцээн болон бусад нойр хүргэсэн бичлэгүүдийг үзэх боломжтой.

Napflix-ын үүсгэн байгуулагчид бүх видеогоо Youtube-ээс сонгон цуглуулсан байна. Виктор де Тена  хэлэхдээ "Бид өөрсдийн контентоо сонгохдоо хэр их уйтгартай байгааг болон ард нь явж буй хөгжимнөөс нь хамаарч сонгодог" гэжээ. Мөн Napflix-ийнхан театрын тоглолтын үеэр хүмүүс их унтдагийг харгалзан Сан-Францискогийн Дуурийн театрт тоглогдсон "Аида" дуурь, Марийнски театрын "Хунт нуур" балетыг өөрийн сандаа байршуулжээ.

цааш үзэх