Хайх

Нарны аймгийн шинэ одой гарагийг нээжээ

Нарны аймгийн шинэ одой гарагийг нээжээ

Мичиганы их сургуулийн эрдэмтэд

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэхүү 2014 UZ224 гэх нэртэй шинэ одой гараг нь Нарнаас 13 тэрбум километрийн зайд оршиж байна

Энэхүү одой гарагийг астро физикч Дэвид Жердесээр ахлуулсан Мичиганы их сургуулийн оюутнууд нээжээ. Тэд Dark Energy Camera хэмээх огторгуйн хөдөлгөөнийг хянадаг программ хангамж боловсруулсан бөгөөд үүний тусламжтай шинэ гарагийн мэдээллийг боловсруулжээ. Нийт 500 гаруй км диаметртай уг гараг Нарыг бүтэн тойрохын тулд 1136 жил зарцуулах юм байна. 

Нарны аймагт нийт найман гараг оршдог. Эдгээрээс гадна, Дэлхийн ван, Церера, Макемаке, Эрида, Хаумеа гэх таван одой гараг бий. Одоогийн байдлаар эрдэмтэд дахиад 50 гаруй тэнгэрийн эрхэс олж тогтоон судалж байгаа ба үр дүнд нь заримыг нь одой гарагийн тоонд оруулах магадлалтай юм.

цааш үзэх