Хайх

Нью-Йорк хотноо Baccarat-ын зочид буудал нээгджээ

Нью-Йорк хотноо Baccarat-ын зочид буудал нээгджээ

Болор эдийн тансаглал


Зураг:

Шилэн эдлэл үйлдвэрлэлийн “Baccarat” компани 250 жилийн өмнө байгуулагдсан цагаас хойш өндөр чанарыг эрхэмлэдэг зарчим нь огт өөрчлөгдсөнгүй

Францын XV Луи  хаан зөвхөн хамгийн сайныг сонгодог байлаа. Тиймээс түүний зарлигаар 1764 онд Baccarat-ын ордон анх үүсгэн байгуулагджээ. Тэр цагаас хойш эднийх хамгийн өндөр чанарыг эрхэмлэн дагадагаараа нэрд гарч аливаа шаардлага өндөртэй үйлчлүүлэгчдийнхэээ сэтгэлийг хангалуун байлгаж чаддаг, хамгийн чамин тансаг бүхнийг өөрийн нэрийн хуудсаа болгож чаджээ. Энэ бүхний баталгаа болсон Нью-Йорк хот дах шинэ "Baccarat" зочид буудалд үнэт оргилуун дарс, агуу том хэмжээний улаан сарнайн баглаанууд, алдартай зочид (Марта Стюарт, жүжигчин Росарио Доусон) ирснээс гална мэдээж хэрэг домогт болор эдлэлүүд барилгыг гадна доторгүй нэлэнхуйд нь чимсэн байна.

Нью-Йорк хотноо Baccarat-ын зочид буудал нээгджээ (фото 1)

цааш үзэх