Хайх

\"Оддын\" дугуй: Martone Cycling Co

"Оддын" дугуй: Martone Cycling Co

Дөрөөгөө жийцгээе

Text: Г.Тэмүүлэн


Сүүлийн үед Америкийн зам дээр нэгэн сонирхолтой чиг хандлага гараад байна. Тэр юу вэ гэвэл алдартай одууд үнэтэй машинаа унадаг дугуйгаар солих болжээ

Үнэхээр одууд машинаа дугуйгаар сольж байна гэж үү гэдгийг нягтлаад үзвэл энэ давалгаанд маш олон олны танил хүмүүс багтжээ. Тэдний дунд Леонардо ДиКаприо, Кендалл Женнер, Карли Клосс зэрэг танил нэрс харагдана. Одууд ийм эко сонголт хийхэд Martone Cycling Co компанийн загварлаг унадаг дугуйнууд голчлон нөлөөлсөн бололтой. Martone Cycling Co бол хотын зориулалттай хөнгөхөн бас дэгжин унадаг дугуйгаараа алдартай. Тус компанийхан өөрсдийн дугуйгаа "Яг л харагдаж байгаа шиг ээ cool давхидаг" гэж тодорхойлжээ. Оддын сонголт болсон энэхүү дугуй нь гурван төрлийн загвартай худалдаанд гарсан бөгөөд арван өөр өнгөний сонголттой аж. Мөн энэ зун ямар нэгэн шинэ дугуй авахаар төлөвлөж байгаа хүмүүст сонирхуулан хэлэхэд энэхүү дугуй бүр өөрийн гэсэн хөнгөн цагаан сагстай юм байна.

"Оддын" дугуй: Martone Cycling Co (фото 1)

"Оддын" дугуй: Martone Cycling Co (фото 2)  

Дашрамд дурдахад тус брэндийн үйлчлүүлэгчдийн нэрс маш урт хөврөнө. Тэдэн дотор Диана фон Фюрстенберг, Алессандра Амброзио, Марк Жейкобс, Коко Роша болон бусад алдартнууд багтдаг байна.

 

цааш үзэх