Хайх

Олон нийтийн сүлжээнд “Мeme” буюу мимийн хэрэглээг хуулиар хориглолоо

Алдартай мимүүдтэй салах ёс хийх шаардлагатай боллоо

Олон нийтийн сүлжээнд “Мeme” буюу мимийн хэрэглээг хуулиар хориглолоо

Text: Бюро 24/7

Европын холбооны улсуудад мимийн хэрэглээг хязгаарлах тухай хууль батлагдлаа. Тодруулбал, Европын холбооноос баталсан шинэ оюуны өмчийн тухай хуулийн 13-р заалтад заасны дагуу олон нийтийн сүлжээ, вебсайтад дууны клип, киноны хэсэг зэргийг ашиглан мим болон сурталчилгаа хийхийг хориглож байгаа юм.

Ингэснээр хуульд заагдсаны дагуу вебсайт бүр контент илрүүлэгч технологи ашиглах ба оюуны өмчид бүртгэлтэй дуу, зураг, клип, кино гээд бүхий л төрлийн бүтээлийг нийтлэх тохиолдолд зөвшөөрөл авсан байх шаардлагатай болж байна. Зарим хэвлэлүүд уг явдлыг интернетийн эрх чөлөөнд халдсан явдал гэж үзэж байгаа ч контент бүтээгчид дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна.

Энэхүү хууль Европын холбооны улсууд, цаашлаад АНУ, Канад зэрэг улсуудад хэрэгжихээр болсон бөгөөд интернет дэх хамгийн алдартай "Pulp Fiction киноны төөрөлдсөн Жон Траволта", "найз залуугаа хардаж буй бүсгүй" зэрэг мимүүдтэй салах ёс хийхээр боллоо.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх