Хайх

Олон Улсын Эмэгтэйчүүдийн баяр: Холливүүдийн одууд нэгдлээ

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Олон Улсын Эмэгтэйчүүдийн баяр: Холливүүдийн одууд нэгдлээ

Text: Бюро 24/7

Карли Клосс, Жизель Бюндхен, Виктория Бекхэм, Крис Хемсворт, Жессика Частейн болон Эмма Уотсон нар олон улсын эмэгтэйчүүдийн баярыг сэтгэл хөдөлгөм мессежээр угтлаа

1. Жессика Частейн алдарт футболкаг өмсөв

 

Dior-ын хавар-зун 2017 цуглуулга феминизмийн сэдвийг хөндөж байсныг та санаж байгаа биз ээ. Тэгвэл өчигдөр жүжигчин Жессика Частейн тус цуглуулгын хамгийн их анхаарал татсан футболкаг өмсөн өөрийн Instagram хуудаснаа "Феминизм нь улс төр, эдийн засаг, болон нийгэм дэхь хүйсийн эрх тэгш байдлын талаарх онол юм" хэмээн нийтэлжээ.

2. Жизель Бюндхен илүү ихийг хүслээ

 

Супер модель бүсгүй маань охинтойгоо авахуулсан зургаа нийтлэн "илүү их хайр, илүү их сэтгэл, илүү их хүндлэл, илүү их эрх тэгш байдал болон илүү их дэмжлэг" хүсэн ерөөж, дэлхийн бүх эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэжээ.

3. Эмма Уотсон National Geographic-тай хамтран чадварлаг эмэгтэйчүүдийг магтан дууллаа

 

Эмма Уотсон энэхүү баярыг тохиолдуулан National Geographic-ийн албан ёсны Instagram хуудсыг хэсэг хугацаанд хариуцан авч, чадварлаг эмэгтэй зурагчдын дарсан олон гайхалтай зурагнуудыг уг хуудаснаа нийтлэн олонд түгээхээр болжээ. Тэрээр мөн "эмэгтэйчүүд ердөө л хүний үндсэн суурь эрхээ эдлэхийг хүсэж байна" гэсэн бичигтэй цамц өмссөн байлаа.

4. Модель Карли Клосс өөрийн гэр бүл дэхь эмэгтэйчүүдийг онцоллоо

 

"Бид тэднийг мэдээсэй, бид тэднийг өсгөөсэй, бид тэдэн шиг байгаасай" гэх алдартай ишлэл хавсарган гэр бүлийнхээ хувийн зурагнуудыг хуваалцжээ.

5. Виктория Бекхэм"Би хамгийн шилдгээс нь суралцсан"

 

"Би хамгийн шилдгээс нь суралцсан" хэмээн Виктория ээжтэйгээ авахуулсан зургаа нийтэлжээ.

6. Крис Хемсворт эмэгтэйчүүд бидний хайрыг булаалаа

 

"Үзэсгэлэнт эхнэртээ, охиндоо, ээждээ болон энэ дэлхийг улам бүр сайхан болгодог бүх хүчирхэг, эрэлхэг эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе. Ирээдүйн эмэгтэйчүүдийг бид өнөөдөр өсгөн, хүмүүжүүлж байгаа гэдгийг бүү мартаарай" гэх сайхан үгсийг Крис өөрийн Instagram хуудаснаа бичин, эмэгтэйчүүдийн зүрхийг уяраав.

Цааш үзэх