Хайх

“Orbiting”: Хэрэв болзож буй хүмүүсийн нэг нь интернет мөшгөгч бол тэдний харилцааг хэрхэн нэрлэх вэ?

Мөн энэ нь “ghosting”-оос ямар ялгаатай вэ?

“Orbiting”: Хэрэв болзож буй хүмүүсийн нэг нь интернет мөшгөгч бол тэдний харилцааг хэрхэн нэрлэх вэ?

Text: Бюро 24/7

Олон нийтийн сүлжээ ба дижитал эрин үед хосуудын харилцаа улам бүр л ээдрээтэй болж байна. Үүнийг батлах нэгэн үзэгдлийг Man Repeller вебсайтын блогер Анна Иовайн анзаарчээ.

Анна өөрийн хувийн амьдралд тохиолдсон нэгэн сонирхолтой түүхээсээ хуваалцсан байна. Тэрээр нэгэн залуутай болзож эхэлж байсан ч тэд удалгүй холбоо тасарсан аж. Гэсэн ч тэр залуу Аннатай амьд харилцаа үүсгэхээ больсон хэдий ч бүсгүйн Instagram Stories-ийг тогтмол үздэг байсан гэнэ. Энэ нөхцөл байдлыг Анна Иовайн "orbiting" гэж нэрлэжээ. Бүр тодруулбал хоорондоо ярьж, харилцахгүй мөртлөө тухайн хүнийг хангалттай ойр байлгаж, амьдралынх нь үйл явцаас хоцролгүй ажиглаж байдаг зан байдлыг Анна "orbiting" буюу өөрийн тойрогтоо байлгах гэж нэрлэжээ.

Мөн "orbiting" нь "ghosting" гэх нэр томьёоноос эрс ялгаатай гэнэ. "Ghosting" буюу хий хоосон харилцаа гэсэн утгатай энэхүү нэршил нь анх 2006 онд бий болсон бөгөөд ухаалаг утасны эрин үеэс өмнө хүмүүсийн дунд нэлээд дэлгэрсэн байжээ. Жишээ нь ийм харилцаатай хүмүүс болзсоныхоо дараа эргэж залгахгүй байх эсвэл бүр огт болзоондоо ирэхгүй алга болох гэх мэт үйлдэл гаргадаг байна.

Сонирхуулахад албан ёсоор хос биш болов ч, хангалттай гүнзгий түвшинд очсон харилцааг тодорхойлох "situationship" гэх харилцааны талаар бид өмнө нь бичиж байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх