Хайх

Porsche Улаанбаатар: Шинэ үзэсгэлэнгийн танхимын албан ёсны нээлтийн арга хэмжээ болно

Монголд байгаа дэлхийн стандартад нийцсэн цорын ганц үзэсгэлэнгийн танхим

Text: Г.Тэмүүлэн

Porsche Улаанбаатар төв нь Германы алдарт тансаг зэрэглэлийн автомашины брэндийг Монголын зах зээлд нэвтрүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Porsche Улаанбаатар төв нь алдарт автомашин үйлдвэрлэгч компанийн хүссэн загваруудыг оруулж ирээд зогсохгүй Монгол улсын хэрэглэгчдэд олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэхийг зорьж байгаа билээ.

Porsche Улаанбаатар: Шинэ үзэсгэлэнгийн танхимын албан ёсны нээлтийн арга хэмжээ болно (фото 1)

Тэд энэ зарчмынхаа дагуу өнгөрсөн арваннэгдүгээр сард 3,812 м2 талбайтай цоо шинэ үзэсгэлэнгийн танхим нээж, хэвлэлийн төлөөлөгчдөд шинэ бүтээн байгуулалтаа танилцуулсныг та санаж байгаа биз ээ. Харин одоо Porsche Улаанбаатар төв нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа, дэлхийн стандартад нийцсэн цорын ганц үзэсгэлэнгийн танхимаа албан ёсоор нээж, 2018 оны дөрөвдүгээр сарын 28-нд харилцагчид ба түншүүддээ зориулан нээлтийн үдэшлэг зохион байгуулах гэж байна.

Porsche Улаанбаатар: Шинэ үзэсгэлэнгийн танхимын албан ёсны нээлтийн арга хэмжээ болно (фото 2)

Дэвшилтэт технологи, архитектурын шинэлэг шийдлийг хослуулан бүтээгдсэн Porsche Улаанбаатар төвийн шинэ үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах энэхүү үдэшлэгт Porsche-гийн бүсийн захирал болон удирдлагууд оролцох болно. Арга хэмжээний үеэр түлхүүр гардуулах ёслол болж, амьд тоглолтууд хүрэлцэн ирсэн зочдыг онцгой уур амьсгалаар цэнэглэхийн зэрэгцээ нэгэн шинэ загварын автомашин танилцуулагдаж гэнэтийн бэлэг барина.

Porsche Centre Ulaanbaatar

Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын гудамж
Утас: 75113911
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх