Хайх

Санкт Петербургт метроны буудлууд дээр дэлбэрэлт боллоо

Санкт Петербургт метроны буудлууд дээр дэлбэрэлт боллоо

Мөн тэсрээгүй бөмбөг олдсон байна

Text: Buro.Mongolia


Өнөөдөр Санкт-Петербургийн метроны хөх шугам дээр буюу «Сенная площадь», «Технологический институт» буудлууд дээр галт тэргэн дотор хүчтэй дэлбэрэлт болсон байна. Үйл явдал орон нутгийн цагаар 14:30-д болсон ба гэрчүүдийн мэдээллэж буйгаар хэргийн газарт маш олон хохирогч байгаа гэнэ. Энэхүү дэлбэрэлтийн улмаас 10 хүн амь насаа алдаж, 50 хүн гэмтжээ. Мөн «Площадь Восстания» метроны буудал дээр идэвхижээгүй тэсрэх төхөөрөмж олдсон байна. Дэлбэрэлтийн дараа Санкт Петербургийн метрог түр хугацаанд хаажээ. 

цааш үзэх