Хайх

Шалтгаангүй бэлэг: “Designed by Apple in California” ном

Шалтгаангүй бэлэг: “Designed by Apple in California” ном

Стив Жобсын дурсгалд зориулав

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компанийн 20 жилийн дизайны түүхийг өгүүлэх “Designed by Apple in California” ном худалдаанд гарлаа

Apple компани өөрийн дизайны 20 жилийн түүхийг харуулсан ном худалдаанд гарсныг зарлалаа. Найман жилийн турш боловсруулсан уг ном нь дотроо 1998 оны iMac, 2015 оны Apple Pencil зэрэг Apple-ын 450 бүтээгдэхүүний зурагтай. Эндрю Цукерманы минималист стилиэр авсан эдгээр зурагт үйлдвэрлэлийн үйл явц болон бэлэн болсон бүтээгдэхүүнүүд дүрслэгдсэн байгаа.

Apple компанийн дизайн хариуцсан захирал номын өмнөх үгэнд "Энэ номонд бидний хэрхэн ажилладаг, бидний үнэт зүйл юу болохыг, ямар зорилготой болон юуны төлөө зүтгэдгийг харуулсан юм. Бид үргэлж хийж бүтээсэн зүйлсээ үнэлүүлэхийг зорьдог" гэж бичжээ.

"Designed by Apple in California" ном хоёр хувилбараар худалдаанд гарсан байна. Жижиг хувилбар нь 199$ үнэтэй бол том нь 299$-р худалдаалагдана. Энэхүү номыг АНУ, Их Британи, Франц, Герман, Хонг Конг, Өмнөд Солонгос, Япон, Тайван улсуудын Apple компанийн албан ёсны вебсайтаас худалдан авч болно. Мөн сонгогдсон зарим  Apple Store дэлгүүрүүдэд танилцуулагдаж байна.

Шалтгаангүй бэлэг: “Designed by Apple in California” ном (фото 1)Шалтгаангүй бэлэг: “Designed by Apple in California” ном (фото 2)Шалтгаангүй бэлэг: “Designed by Apple in California” ном (фото 3)

 

 

 

цааш үзэх