Хайх

Шангри-Ла Молл 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ үзэх хонжвортой сугалаат худалдааг эхлүүллээ

Шангри-Ла Молл 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ үзэх хонжвортой сугалаат худалдааг эхлүүллээ

Шангри-Ла Моллтой хамт бүтэн сарын турш хөлбөмбөгөөр амьсгалцгаая

Text: Buro.Mongolia


Энэ зун ОХУ-д зохион байгуулагдах гэж буй 2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнийг (FIFA World Cup 2018) зөвхөн хөлбөмбөг сонирхогчид төдийгүй дэлхий нийтээрээ сэтгэл догдлон хүлээж байгаа билээ. ОХУ-ын нийт 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн 32 шигшээ баг өрсөлдөж, аваргаа тодруулах гайхалтай үйл явдал эхлэхэд тун бага хугацаа үлдээд байна. Тэгвэл Шангри-Ла Молл энэ зуны хамгийн гол спортын түүхэн үйл явдлыг өөрийн биеэр мэдрэх ховор боломжийг үйлчлүүлэгчиддээ олгож байна.

Үйлчлүүлэгч та худалдан авалтын 50,000 төгрөг тутамд 1 ширхэг азын сугалаа авч хосоороо FIFA 2018 "Хөлбөмбөгийн ДАШТ" үзэх багц аяллын эзэн болоорой. Аяллын багцад хоёр талын олон улсын нислэгийн тийз, Екатеринбург Арена цэнгэлдэх хүрээлэнд 2-р зэрэглэлийн суудлаас Франц болон Перу улсын тоглолт үзэх эрх, аяллын даатгал, зочид буудал, Москва хоттой танилцах аялал зэрэг зүйлс багтсан байгааг дуулгахад таатай байна. Сугалаат худалдаа 2018 оны 4-р сарын 21-нээс 5-р сарын 12-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Шангри-Ла Молл 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ үзэх хонжвортой сугалаат худалдааг эхлүүллээ (фото 1)

Мөн Coca-Cola компани нь 1978 оноос эхлэн Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний албан ёсны түншээр ажиллаж байгаа бөгөөд 2006 оноос эхлэн Дэлхийн Аваргын Цомыг дэлхий даяар "аялуулдаг" уламжлал тогтжээ. "Trophy Tour" гэх нэртэй энэхүү арга хэмжээний хүрээнд 2018 оны 4-р сарын 23-ны өдөр Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Цом Монгол улсад анх удаа "айлчлах" болсон байна. Та энэ өдөр Шангри-Ла Моллд 13:00-20:00 цагийн хооронд хүрэлцэн ирснээр Дэлхийн Аваргын "алтан цом"-ыг ямар ч үнэ төлбөргүйгээр өөрийн нүдээр харж, дурсгалын зураг татуулан, дахин давтагдашгүй мэдрэмж авах боломжтой.

Шангри-Ла Молл 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ үзэх хонжвортой сугалаат худалдааг эхлүүллээ (фото 2)

Шангри-Ла Молл Улаанбаатар

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, 19A-C
Утас: 70101155
Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх