Хайх

Шинэ төрлийн хавчийг “Харри Поттер”-ын баатруудын нэрээр нэрлэжээ

Шинэ төрлийн хавчийг “Харри Поттер”-ын баатруудын нэрээр нэрлэжээ

Harryplax severus

Text: Buro.Mongolia


Эрдэмтэд цоо шинэ төрлийн хавч олж нээсэн бөгөөд үүнийгээ Харри Поттер ба профессор Северус Снейп нарын нэрээр нэрлэжээ

Номхон далайд орших Гуам арлын эрэг орчимд сингапурын эрдэмтэд цоо шинэ төрлийн хавч олж илрүүлжээ. Тэд энэхүү шинэ төрлийн хавчийг Harryplax severus буюу Жоан Роулингийн "Харри Поттер" номын гол дүрүүд болох Харри Поттер ба Северус Снейп нарын нэрээр нэрлэсэн гэдгийг National Geographic сэтгүүл мэдээллэсэн байна. Учир нь судалгааны багийн гишүүн Хосе Мендос гэдэг эрдэмтэн "Харри Поттер"-ын номны маш том шүтэн бишрэгч байсан гэнэ.

Мөн энэхүү хавчийг Харри Конли гэдэг шумбагч хамгийн анх анзаарсан учраас Harryplax severus гэдэг нэр өгөх бас нэг шалтгаан болжээ. Тэрээр анх 1998 онд Гуам арлын орчимд шумбаж байхдаа өвөрмөц цайвар шаргал өнгийн хавчнууд олж харсан байна. Конли хэдэн жилийн дараа эдгээр хавчтай төстэй төрлийг олсноор тэднийг цуглуулж эхэлжээ. Харин 2002 онд Харри Конли эмгэнэлтэй байдлаар амиа алдсан бөгөөд үүнээс жилийн дараа түүний цуглуулгыг Сингапурын үндэсний их сургуулийн эрдэмтдэд шилжүүлсэн байна. Тэд энэхүү хавчийг өмнө нь байгальд огт үзэгдэж байгаагүй шинэ төрлийн хавч болохыг тогтоосон юм.

цааш үзэх