Хайх

Шинээр төрсөн хүүхдүүдийг Star Wars киноны дүрүүдээр нэрлэж байна

Шинээр төрсөн хүүхдүүдийг Star Wars киноны дүрүүдээр нэрлэж байна

Америкт

Text: Buro.Mongolia


АНУ-д өнгөрсөн 2016 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн их өгсөн 1000 нэрсийн жагсаалтанд Star Wars киноны баатруудаас сэдэвлэсэн нэрнүүд орж эхэлжээ. Эцэг эхчүүд хүүхэддээ нэр өгөхдөө өөрсдийн дуртай Жедай баатрууд болон бусад дүрүүдээс сэдэвлэж Рей, Кило, Финн, Лея зэрэг нэрнүүд өгч байгаа аж. Эдгээр нэрс нь илүү сонсголонтой учраас хүмүүс сонгож байгаа гэж livescience.com цахим хуудас мэдээллэсэн байна.

Star Wars киноны баатруудын нэрийг хүүхэддээ өгөх тренд 2015 оноос эхэлж, 2016 онд илүү их дэлгэрчээ. Түүнээс гадна америкчууд Marvel ба DC комикийн бусад баатрууд болох Харли Квинн (Suicide Squad), Диана (Wonder Women), Кара (Supergirl) нарын нэрээс сэдэвлэсэн нэр хүүхдүүддээ өгчээ.  Бусад урлаг, спортын алдартнуудаас сэдэвлэсэн нэрсээс дурдвал дуучин Зейн Малик, холимог тулааны аварга Конор МакГрегорын нэр багтсан байна. Мөн энэхүү хамгийн түгээмэл 1000 нэрсийн жагсаалтыг Ноа болон Эмма гэх хоёр нэр тэргүүлжээ. 

цааш үзэх