Хайх

SpaceX компани сарыг тойрсон аялалд гарах анхны жуулчны нэрийг зарлалаа

SpaceX компани сарыг тойрсон аялалд гарах анхны жуулчны нэрийг зарлалаа

2023 онд

Text: Buro.Mongolia


Зураг:

Японы тэрбумтан, Zozotown онлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Юсаку Маэзава 2023 онд Big Falcon сансрын хөлгөөр сарыг тойрон нисэх анхны жуулчин болсныг SpaceX компани зарлалаа. Өдгөө 42 настай Юсаку Маэзава 2.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийд нэртэй уран зураг цуглуулагчдын нэг юм.

Юсаку Маэзава өөрийн Twitter хуудаснаа "2023 онд хийх сансрын аялалдаа би кино найруулагч, хөгжимчин, уран зураач гээд салбар салбарын 6-8 уран бүтээлчийг урих болно" хэмээн бичжээ. Тэрээр уг аялалд зарцуулж буй мөнгөн дүнг нууцалж байгаа бөгөөд түүнтэй хамт аялах уран бүтээлчид үнэ төлбөргүй аялахыг онцолсон юм. Урлаг болоод шинжлэх ухаан хосолсон энэхүү аяллыг Юсаку #dearMoon хэмээн нэрлэсэн ба одоогоор ямар уран бүтээлчдийг урихаа шийдээгүй байгаа аж.

SpaceX компани сарыг тойрсон аялалд гарах анхны жуулчны нэрийг зарлалаа (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх