Хайх

Spice Girls хамтлаг Меган Маркл ба хунтайж Харри нарын хуриман дээр дуулна

Spice Girls хамтлаг Меган Маркл ба хунтайж Харри нарын хуриман дээр дуулна

Хамтлагийн бүх гишүүд урилга хүлээн авчээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Spice Girls хамтлагийн гишүүн Мэл Би Их Британийн хунтайж Харри ба түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын хуриман дээр дуулах талаар цухас хийлгэжээ.

Тодруулбал дуучин бүсгүй "The Real" ток шоуны үеэр Spice Girls хамтлагийн бүх гишүүд Их Британийн хааны гэр бүлийн энэхүү маш чухал арга хэмжээнд оролцох урилга хүлээн авсан гэдгийг мэдэгдсэн байна.

Харин хөтлөгч түүнээс тэднийг хуримын үеэр дуулах эсэхийг асуухад Мэл Би чимээгүй болж, гартаа барьж байсан цааснуудаа агаарт дээш шиджээ. Ток шоуны хөтлөгчид ба үзэгчид түүний энэ үйлдлийг эерэг хариулт өгсөн хэмээн тооцсон юм.

Дашрамд дурдахад хуримын үйл ажиллагаанд Диана гүнжийн дотны найз, дуучин Элтон Жон ба саяхан Их Британийн эзэнт гүрний одонгоор шагнуулсан Эд Ширан нар дуулах нь тодорхой болсон билээ.

Меган Маркл ба хунтайж Харри нарын хуримын ёслол 2018 оны тавдугаар сарын 19-нд Виндзорын цайз дотор байрладаг Гэгээн Жоржийн сүмд зохион байгуулагдана.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх