Хайх

Стивен Хокинг хүссэн бүгдийн асуултанд хариулна

Стивен Хокинг хүссэн бүгдийн асуултанд хариулна

Reddit дээр


Зураг:

Агуу онолын физикч, огторгуйч Стивен Хокинг 8-р сарын 4-ний өдөр хүртэл Reddit нийгэмлэгийн гишүүдийн дунд болох Ask Me Anything хөтөлбөрт оролцоно

Та асуулт сонирхож байвал нэн түрүүнд хиймэл оюун ухааны талаар асуулт бэлдэж болох юм. Учир нь хэдхэн хоногийн өмнө Стивен Хокинг, Илон Маск, Стив Возниак болон өөр олон эрдэмтэд хиймэл оюун ухаан дээр үндэслэн бүтээх бие даасан байлдааны хүчирхэг зэвсэг бий болгохын эсрэг нээлттэй захидал илгээсэн билээ.

Стивен Хокинг 8-р сарын 4-нийг хүртэл асуултуудаа цуглуулан авч, түүнээс хойш хариулж эхлэх болно. Reddit нийгэмлэгийн журмаар бүх цуглаанууд онлайн хэлбэрээр явагддаг ба оролцогчид урьдчилж батласан сэдвүүдээр өөрсдийн асуултуудаа шууд тавих боломжтой байдаг юм. Харин Хокингтой болох "ярианы" хувьд онцгой тохиолдол гэж үзэн хоёр долоо хоногоор хариултыг сунгажээ. Түүнээс асуух асуултанд мэдээж хэрэг одоо цаг үеийн нэн чухал сэдвүүд болох цөмийн зэвсэг, цахим дайн, цахим ертөнцийн аюулгүй байдал гэх зэрэг асуултуудыг сонирхож болох юм. Мөн түүний нарийвчлан судладаг харь гарагийн соёл иргэншил бий эсэх, хар нүхний мөн чанар тайлагдах уу зэрэг сэдвүүдээр асуулт олон гарах биз ээ.

цааш үзэх