Хайх

Тамагочи 2018 онд ухаалаг утаснууд дээр гарч ирнэ

20 жилийн ойд зориулж

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдарт Тамагочи тоглоом үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулж Bandai Namco компани хэрэглэгчдээ баярлуулахаар шийджээ. Тодруулбал 2018 онд дэлгүүрүүдийн лангуун дээр Тамагочи тоглоом эргэн худалдаалагдаж эхлэхээр болсон байна. Ингээд ч зогсохгүй iOS ба Android үйлдлийн системтэй ухаалаг утасны хэрэглэгчид виртуал гэрийн тэжээвэр амьтныг харж хандах боломжтой болно.

"My Tamagotchi Forever" нэртэй энэхүү апп нь яг л 20 жилийн өмнө худалдаанд гарч байсан тоглоомтой ижил зарчмаар ажиллана. Хэрэглэгч "Tamatown" гэх хотоос хүссэн амьтнаа сонгон, хооллож, харж хандах хэрэг гарна. Мөн бусад тоглогчидтой найз болж, мэдээлэл солилцон, амьтдаа хооронд нь харьцуулах боломжтой юм.

Одоогийн байдлаар "My Tamagotchi Foerever" тоглоомыг Канад улсын иргэд тоглох боломжтой болсон байгаа бол бусад улсад энэхүү апп нь 2018 онд нээлтээ хийх болно.

цааш үзэх