Хайх

Таны паспортын өнгө юу илэрхийлдэг вэ?

Таны паспортын өнгө юу илэрхийлдэг вэ?

Мэргэжилтний тайлбар

Text: Buro.Mongolia


Зураг:

Паспорт яагаад үндсэн дөрвөн өнгөтэй байдаг вэ? Энэ талаар паспортын мэдээллийн Passport Index сангийн маркетингийн мэргэжилтэн Грант Богоссиан Business Insider сэтгүүлд ярьжээ

Дэлхийд улаан, хөх, ногоон, хар гэсэн үндсэн дөрвөн өнгийн паспорт байдаг. Харин яагаад ийм өнгөнүүд зонхилдог юм бол гэж сонирхож байв уу? Энэ талаар паспортын мэдээллийн "Passport Index" сангийн маркетингийн албаны дэд ерөнхийлөгч Грант Богоссиан Business Insider сэтгүүлд ярьсан байна.

Ер нь бол бичиг баримтны хавтасны өнгө ямар байх нь түүхэн үйл явдал, газар зүйн байрлал, улс төр эсвэл шашин шүтлэгийн байдлаас шалтгаалдаг байна.

Улаан хүрэн өнгийн хавтастай паспортыг ихэвчлэн Европын холбоо эсвэл үүнд элсэх хүсэлтэй (жишээ нь Турк) орнууд сонгодог. Эсвэл ОХУ, Монгол зэрэг коммунист системд багтаж байсан орнууд ийм өнгийн паспорттай байдаг аж.

Карибын орнууд ба бусад хэд, хэдэн улс хөх өнгийн паспорт ашигладаг байна. Бараан хөх өнгийн хавтастай паспорт нь "Шинэ ертөнц" буюу Хойд ба Өмнөд Америкийг төлөөлдөг.

Хэрэв ногоон өнгийн паспорт харагдвал таны өмнө Исламын шашинтай орны иргэн байна гэж ойлгох хэрэгтэй. Учир нь ногоон өнгө бол Исламын шашны гол бэлгэдэлт өнгө нь юм. Мөн Баруун Африкийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн гишүүн орнууд ногоон өнгийн паспорттай.

Хар өнгийн паспорт амархан толбо болдоггүй бөгөөд илүү цэвэрхэн харагддаг. Ийм өнгийн паспорт Ботсвана, Замби, Шинэ Зеландын иргэдэд бий. 

Ягаан ба цагаан өнгийн паспортууд ч бас байдаг. Швед ба Голланд улсууд бичиг баримтаа гээсэн иргэддээ ягаан өнгийн паспорт олгодог бол Канад улс ижил шалтгаанаар цагаан өнгийн паспорт өгдөг. Харин Норвеги улсын иргэд хамгийн азтай. Яагаад гэвэл тэд янз бүрийн өнгөнөөс сонголт хийж, минималист дизайнтай паспорт авч болно.

"Заримдаа паспортны өнгөний сонголт маш практик шинж чанартай байдаг. Паспортыг маш их хяналт, шалгалтын дор "гаргадаг" бөгөөд дэлхийд тоотой хэдхэн компани л үүнийг хийдэг юм. Жишээ нь паспортын хавтасыг ихэвчлэн гуравдагч компани хангадаг. Тиймээс цаанаасаа тавигдсан стандарт, шаардлагыг хангахын тулд паспорт тодорхой өнгө ба хувилбартай болдог" гэж Богоссиан тайлбарлажээ.

Таны паспортын өнгө юу илэрхийлдэг вэ? (фото 1)

цааш үзэх