Хайх

Тэрбумтан Дэвид Рокфеллер таалал төгсчээ

Тэрбумтан Дэвид Рокфеллер таалал төгсчээ

Алдарт Рокфеллерын удмын сүүлчийн төлөөлөл

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн хамгийн өндөр настай тэрбумтан, домогт банкир, Америкийн Chase Manhattan банкны экс тэргүүн Дэвид Рокфеллер өчигдөр Нью-Йорк муж дахь өөрийн байшиндаа нойрон дундаа таалал төгсчээ. Тэрбээр 101 настай байсан юм.

Рокфеллерын эргэн тойронд маш олон цуурхал эргэлддэг байжээ. Жишээ нь түүнийг бүх амьдралынхаа турш долоон удаа зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орсон гэж ярьдаг. Хамгийн сүүлд гэхэд Рокфеллер 2016 онд ийм төрлийн мэс заслыг хийлгэжээ. Зүрхнээс гадна түүнд хоёр ч удаа бөөр шилжүүлэн суулгаж байсан юм. Магадгүй тийм ч учраас Рокфеллер өөрийн гэр бүлийнхнээс 100 насны босгыг давсан анхны хүн болсон байх.

Зарим хүмүүс Рокфеллерыг дэлхийг удирддаг нууц бүлэглэлийн хамгийн нөлөө бүхий гишүүдийн нэг хэмээн үздэг. Тэрбээр АНУ-ын неоконсерватив улс төрийн үзэлтэн байсан бөгөөд Бильдербергийн клубын удирдлагад багтаж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог байв. Рокфеллер амьдралынхаа туршид 100 орны 200 гаруй лидерүүдтэй уулзсан байдаг. Бас түүнийг эдгээр орнуудад яг л ерөнхийлөгчийн дайтай, нэр төртэйгээр хүлээн авдаг байжээ.

Үүнээс гадна Рокфеллер урлагийн шүтэн бишрэгч бөгөөд энэ салбарыг хөгжүүлэхэд олон удаа хандив өргөж байжээ. Түүний хувийн цуглуулга л гэхэд 500 сая доллараар үнэлэгддэг.

Forbes сэтгүүлийн мэдээллэснээр энэ жил Дэвид Рокфеллерийн хөрөнгө 3,3 тэрбум доллараар үнэлэгдэж, дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтанд 581-т бичигджээ. Харамсалтай нь Рокфеллер 102 насныхаа төрсөн өдрөөс хоёр сар хагасын өмнө ийнхүү таалал төгслөө.

цааш үзэх