Хайх

Тэвшийн говиос дэлхийн хамгийн эртний ургамлын чулуужсан олдвор олдлоо

Тэвшийн говиос дэлхийн хамгийн эртний ургамлын чулуужсан олдвор олдлоо

Umaltolepis mongoliensis

Text: Buro.Mongolia


Sci-news вебсайтад Монголын Тэвшийн говиос дэлхийн хамгийн эртний ургамлуудын нэг болох Гингко билоба гэх ургамлын олдвор илрүүлсэн тухай сонирхолтой мэдээлэл гарсан байна

Йелийн их сургуулийн Петр Крэйн тэргүүтэй олон улсын эрдэмтдийн баг Монголын говиос "Гингко билоба" гэх 100-125 сая жилийн өмнө нь оршиж байсан эртний модны дээж олжээ. Өмнө нь энэ төрлийн ургамал Хятад тэргүүтэй олон газраас олдож байсан ч сайн хадгалагдсан палентологийн олдвор ховор байсан аж. Харин Монголын нутгаас олдсон гингко модны нэгэн төрөл болох энэ ургамал маш сайн хадгалагдаж чадсан бөгөөд эртний ургамлын ертөнцийн талаар судалгаа хийхэд хангалттай мэдээлэл өгөхүйц байгаа юм. Эрдэмтэд энэхүү шинэ олдворыг "Umaltolepis mongoliensis" гэж нэрлэсэн байна. "Энэ олдворын иш, навчны байдал, ялангуяа бүтэц нь эртний гинкго модтой маш төстэй" гэж тус олдворыг нээсэн багийн гишүүн доктор Пэтрик Хэренден хэлжээ. 

Дашрамд дурдахад гингко мод нь маш өндөр тэсвэрлэх чадвартай ургамал бөгөөд солирын бороо, мөстлөгийн үе зэргийг давж, өнөөдрийн эрин хүртэл хадгалагдаж үлдсэн 50 ургамлын нэг юм байна. 

цааш үзэх