Хайх

The Plaza Hotel дахь Жон Ф.Кеннеди амьдарч байсан орон сууцыг худалдана

The Plaza Hotel дахь Жон Ф.Кеннеди амьдарч байсан орон сууцыг худалдана

39.5 сая доллараар

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдарт The Plaza Hotel цогцолбороос үл хөдлөх хөрөнгө худалдан авах боломж гэдэг бол хөрөнгө оруулагчид болоод гоёмсог байшинтай болохыг мөрөөдөгчдийн анхаарлыг хамгийн их татах үйл явдал юм

The Plaza Hotel цогцолбор дахь 39.5 сая ам.доллараар үнэлэгдсэн "Astor Suite"-ыг худалдан авахыг хүсэгчдийн жагсаалт маш урт үргэлжилнэ. Яагаад гэвэл энэ байр өөрийн гэсэн түүх, маш онцгой зүйлстэй. Хамгийн тансаг зэрэглэлийн 398 метр квадрат талбайтай тус орон сууцанд Жон Жейкоб Астор, Виндсорын гүн болон гүнгийн авхай, Жон Ф.Кеннеди зэрэг алдартнууд оршин сууж байснаараа АНУ дахь хамгийн түүхэн үл хөдлөх хөрөнгүүдийн нэгт тооцоогдож байна.

Хамгийн сүүлд 2007 онд Esprit компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Юрген Фридрих 25 сая ам.доллараар энэхүү байрыг худалдан авч байжээ.

The Plaza Hotel дахь Жон Ф.Кеннеди амьдарч байсан орон сууцыг худалдана (фото 1)The Plaza Hotel дахь Жон Ф.Кеннеди амьдарч байсан орон сууцыг худалдана (фото 2)The Plaza Hotel дахь Жон Ф.Кеннеди амьдарч байсан орон сууцыг худалдана (фото 3)

Цонхоор нь Central Park болон Тавдугаар өргөн чөлөө үзэгдэх орчин, гурван унтлагын өрөө, таван ариун цэврийн өрөөтэй энэхүү орон сууц нь өрөөн дэх агаарын хэм, зурагт, гэрэл, хөгжмөө iPad зэрэг ухаалаг төхөөрөмжнөөс удирдах боломжтой дэвшилтэт технологиор тоноглогджээ. Энэхүү байрыг Юрген Фридрих 2008 онд 55 сая ам.доллараар зарахаар оролдсон ч 2009 онд 38 сая ам.доллар болгон буулгажээ. Хожим нь тэрээр 2011 онд түрээслэхээр шийдсэн ба одоо дахин худалдахаар болсон байна.

Гэхдээ Astor Suite нь The Plaza Hotel-ын цорын ганц өндөр үнэлэгдсэн орон сууц биш юм. Өмнө нь алдарт дизайнер Томми Хилфигер энд байдаг өөрийн байраа 58.9 сая ам.доллараар худалдаанд оруулж байжээ.

The Plaza Hotel дахь Жон Ф.Кеннеди амьдарч байсан орон сууцыг худалдана (фото 4)The Plaza Hotel дахь Жон Ф.Кеннеди амьдарч байсан орон сууцыг худалдана (фото 5)The Plaza Hotel дахь Жон Ф.Кеннеди амьдарч байсан орон сууцыг худалдана (фото 6)The Plaza Hotel дахь Жон Ф.Кеннеди амьдарч байсан орон сууцыг худалдана (фото 7)The Plaza Hotel дахь Жон Ф.Кеннеди амьдарч байсан орон сууцыг худалдана (фото 8)The Plaza Hotel дахь Жон Ф.Кеннеди амьдарч байсан орон сууцыг худалдана (фото 9)

цааш үзэх