Хайх

Тим Кук Nike компаний захирал болжээ

Тим Кук Nike компаний захирал болжээ

Тэргүүлэгч, хараат бус захирал

Text: Buro.Mongolia


Зураг:

Уржигдар Nike компани Тим Кукийг тэргүүлэгч, хараат бус захирлаар томилжээ

Nike компаний захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд Тим Кук хараат бус захирлаар орж байгаа талаар тус компани уржигдар орой мэдэгдлээ. Nike компаний үүсгэн байгуулагч, захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч Фил Найт тэтгэвэртээ гарсантай холбогдуулж ийм шийдвэр гаргах болсон байна. Одоо түүний албан тушаалд тус компаний ерөнхийлөгч ба ерөнхий захирал Марк Паркер томилогдож байгаа юм. Харин Найтын хувьд тэрээр энэ мөчөөс эхлэн Nike компаний хүндэт тэргүүлэгч болж байгаа бөгөөд тус компаний хуралд ажиглагчаар сууж, хөндлөнгийн зөвлөгчөөр ажиллах боломжтой.

Анх Тим Кук Apple компаний үйл ажиллагаа хариуцсан захирал хийж байх үедээ буюу 2005 онд Nike компаний захирлуудын зөвлөлийн гишүүн болсон. Одоогийн байдлаар энэхүү шинэ албан тушаалд түүнд яг ямар үүрэг, даалгавар оноогдох нь тодорхойгүй байгаа ба уг бүтцийн шинэчлэлт ямар үр дүнд хүргэх нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байгаа юм.

цааш үзэх