Хайх

Тийм эсвэл үгүй: Twitter санал асуулга гаргана

Тийм эсвэл үгүй: Twitter санал асуулга гаргана

Олны санал

Text: Б.Амина


Зураг:

Twitter өөртөө итгэлтэй байдаг шигээ энэ удаад ч мөн хоёрхон сонголт бүхий хариулттай санал асуулга хийнэ

Twitter-ийн үсгийн тооны хязгаар санал асуулгын хариултад ч бас адилхан байж, 78 тэмдэгтээс дээшгүй байх ёстой гэнэ. Гэвч санал асуулга одоогоор зөвхөн зарим хэрэглэгчдэд нээлттэй тул үлдсэн нь хүлээх хэрэг гарлаа. Яагаад ийм хязгаарлалт хийсэн талаар одоогоор тодорхойгүй байгаа ч улс орнуудын газар зүйн байрлалаас хамааралгүй гэнэ. 

Мөн өөр нэг хязгаарлалт байгаа нь асуултын хариултыг зөвхөн 24 цагийн дотор хүлээн авах бөгөөд нэрийг нууцлах аж. Twitter өөрийн мэдээний блогдоо шинэ үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдэгдэж, удахгүй iOS болон Android хэрэгсэл дээр гаргахаа амлаж байна.

цааш үзэх