Хайх

Twitter 140 тэмдэгт бүхий бичилтийн хязгаараа халлаа

Twitter 140 тэмдэгт бүхий бичилтийн хязгаараа халлаа

Хүссэнээрээ бич

Text: Б.Амина


Зураг:

Өнөөдрөөс эхлэн Twitter хэрэглэгчид хүссэн хэмжээний урт бичвэрээр харилцах боломжтой болно

"Хэрвээ та өнөөдөр Twitter хуудсаа шалгасан бол нэг зүйл дутуу байгааг анзаарсан байх. Тэр бол 140 тэмдэгтийн хязгаар" хэмээн Сачина Агарвал компанийн блогт бичжээ.

Албан ёсоор  энэ өөрчлөлт 8-р сарын 12-нд Android, iOS хувилбар болон Mac-д зориулсан TweetDeck, Twitter аппуудад оруулжээ. Харин ерөнхий бүтэц нь хэвээр үлдсэн байна.

Дашрамд дурдахад Twitter 4-р сарын 7-нд хэрэглэгч бусдын жиргэснийг өөрийн хуудсандаа дамжуулахдаа хийх бичилтийг 116 тэмдэгтээр нэмсэн билээ. Энэ үйлчилгээг зөвхөн цахим хуудас болон iOS апп дээр ашиглах боломжтой шүү.

 

цааш үзэх