Хайх

Twitter-ийн Moments тохиргоо

Twitter-ийн Moments тохиргоо

Гар ажиллагаа

Text: Б.Амина


Зураг:

Twitter өрсөлдөгчдөө харах, улс төржилтөөс ангижрах боломжтой тохиргоо гаргажээ

Монголын жиргээчид улс төр сонирхдоггүй, жирийн сошиал медиа хэрэглэгчдийг твиттерээс үргээж орхидог. Тиймээс л Instagram, Facebook -д илүү сонирхолтой тайван бичлэгүүд байдаг биз. Тэгвэл Twitter-ийн шинэ Moments тохиргоо нь хэрэглэгчдэд өөрийнх нь сонирхлыг татаж буй тодорхой сэдэв, хүмүүс болон газруудыг л үзэж байхыг санал болгож байна. Жишээ нь Галапагосс арал, хөл бөмбөгийн тоглолт болон загварын үзүүлбэр гэх мэт тэр нь юу ч байж болно. 

Moments тохиргооны гол ач холбогдол нь хэрэглэгч өөрийн сонгосон сэдвийн дагуу цугларсан мэдээллийг үзэх юм. Twitter-ийг дэмждэг байгууллагууд болох BuzzFeed, Entertainment Weekly, Getty Images, NASA, The New York Times, Vogue, Washington Post зэрэг газрын редакторууд мэдээнүүдийг автомат бусаар сонгож, багцалж байх аж.

Дашрамд дурдахад энэхүү маш ихийг амлаж буй тохиргоо нь Twitter компанийг үүсгэн байгуулагч Жек Дорси эргэн ирсний дараа гарч байна. 

Одоо бүгдээрээ жишээ болгож Галапагосс арал дээрх Moments тохиргоог харцгаая.

цааш үзэх