Хайх

Ван Гогийн өрөө Чикагод бий болжээ

Ван Гогийн өрөө Чикагод бий болжээ

Уран зургаас бодит амьдралд

Text: Б.Амина


Зураг:

Чикагогийн Урлагийн институт, Airbnb гэх богино хугацааны түрээсийн орон сууцны сайт хамтран Ван Гогийн уран зурган дээрх өрөөг бодитоор бий болгожээ

Чикагогийн Урлагийн институтэд хоёрдугаар сарын 14-нд Van Gogh's Bedrooms нэртэй үзэсгэлэн нээгдэнэ. Уг үзэсгэлэн зураачийн 1888, 1889 онуудад зурсан гурван дистинкт бүтээлүүдийг дэлгэх юм. Эдгээр гурван зурганд байх унтлагын өрөөний хананд нь Ван Гогийн бусад бүтээлүүдийг өлгөн, ор, сандал зэргийг дүрсэлсэн байдаг билээ. Мөн энэхүү уран зургууд дээрх төрхийг Airbnb сайт бодитоор бий болгож, хоногийн арван доллараар зочлож болох үйлчилгээ гаргаад байгаа аж. Хэрвээ та нэг өдрийг Ван Гогийн уран зураг мэт өрөөнд өнгөрүүлэхийг хүсвэл яаравчлан захиалгаа өгөөрэй. 

Ван Гогийн өрөө Чикагод бий болжээ (фото 1)Ван Гогийн өрөө Чикагод бий болжээ (фото 2)Ван Гогийн өрөө Чикагод бий болжээ (фото 3)Ван Гогийн өрөө Чикагод бий болжээ (фото 4)

цааш үзэх