Хайх

Vista сэтгүүлийн таван жилийн ойд зориулсан тусгай дугаар гарлаа

Дуучин Болдтой хийсэн ярилцлага, уран зураач Саранцацралтын зургууд болон бусад олон сонирхолтой зүйлс

Text: Г.Тэмүүлэн

Интерьер дизайн, архитектур, алдартай уран бүтээлчдийн ярилцлага, танин мэдэхүй, урлаг соёл, хоол, зэрэг орчин үеийн амьдралын хэв маягийг тодорхойлох шинэлэг, сонирхолтой контентуудыг хүргэдэг Vista сэтгүүл таван жилийн ойн баяртаа зориулж тусгай дугаараа хэвлэн гаргалаа

Монгол улсад байрладаг хамгийн гоёмсог байшин, барилгууд, сүүлийн үеийн интерьер дизайнтай орон сууцуудын талаар танилцуулдаг, архитектур ба дизайны чиглэлээр дагнасан Vista гэх нэгэн сонирхолтой сэтгүүл 2013 оны гуравдугаар сард мэндэлж, уншигчдын хүртээл болсон юм. Улмаар Vista сэтгүүл нь зөвхөн интерьер дизайн, архитектур төдийгүй урлаг соёл, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагууд, загвар, аялал, автомашин гэх зэрэг өргөн хүрээг хамарсан шинэлэг нийтлэлүүдээрээ уншигчдыг татаж Монголын сэтгүүл зүйн салбарт яг л "цэвэр агаар" мэт нэвтэрсэн түүхтэй. Амьдралд хэрэг болохуйц зөвлөгөө, гэгээлэг мэдээллийг хүргэдэг Vista сэтгүүл үүсгэн байгуулагдсан таван жилийн хугацаандаа өөрсдийн гэсэн нийтлэлийн өвөрмөц хэв маягаа таниулж, онцгой амьдралын хэв маяг бүхий шинэ ертөнцийг бидэнд танилцуулаад буй. Тэгвэл Vista сэтгүүлийн таван жилийн ойд зориулсан тусгай дугаарт бүр ч олон сонирхолтой нийтлэлүүд уншигчдыг хүлээж байна.

Vista сэтгүүлийн таван жилийн ойд зориулсан тусгай дугаар гарлаа (фото 1)

Vista сэтгүүлийн 16 дах тусгай дугаар сэтгүүлийн цаашдын өнгө төрх, контентын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлно

Улирал бүр цөөн тоогоор хэвлэгдэн гардаг Vista сэтгүүл нь таван жилийн хугацаанд нийт 15 дугаарыг уншигчдын гарт хүргэсэн байгаа. Харин энэ удаад тус сэтгүүлийн хамт олон дизайн ба агуулгын эрс шинэчлэлт хийжээ. Тэд ийнхүү 16 дах тусгай дугаараараа дамжуулан Vista сэтгүүлийн цаашдын өнгө төрх, сэтгүүл зүйн контентын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох зорилтыг өмнөө тавьсан байна.

Vista амьдралын хэв маяг

Тансаг зэрэглэлийн орон сууцны брэнд Vista нь 2009 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Bella Vista, Buddha Vista, ASEM Village зэрэг архитектур, дизайны шинэлэг шийдлээр бүтээгдсэн дэлхийн хэмжээний олон төслийг амжилттай хэрэгжүүлэн гүйцэтгэж ирсэн билээ. Vista брэндийн орон сууцыг худалдан авсан оршин суугчдыг "Vista Community" буюу "Vista Нийгэмлэг" гэж нэрлэдэг бөгөөд тэдэнд зориулсан арга хэмжээ, үйл ажиллагааг тус брэндийн зүгээс зохион байгуулдаг уламжлалтай. Үүний нэг нь амьдралын хэв маягийн тухай нийтлэлүүдийг бэлтгэн хүргэдэг Vista Lifestyle Magazine юм. Vista сэтгүүл нь таван жилийн хугацаанд нийт 15 дугаар гаргаж, 45 байгууллагатай хамтран ажилласан бөгөөд 138 нийтлэл, 11 ярилцлага болон бусад олон сонирхолтой контентыг бүтээж, нийт 23,000 ширхэг сэтгүүл хэвлэн гаргасан байна. Энэхүү сэтгүүл нь уншигчдаа шинэ мэдээ мэдээллээр цэнэглэхийн зэрэгцээ Vista гэх бүхэл бүтэн амьдралын хэв маягийг тодорхойлж, сурталчилж ирсэн билээ.

Vista сэтгүүлийн таван жилийн ойд зориулсан тусгай дугаар гарлаа (фото 2)

Vista сэтгүүлийн таван жилийн ойд зориулсан тусгай дугаар гарлаа (фото 3)

Тусгай дугаарт ямар сонирхолтой нийтлэлүүд багтсан бэ?

Агуулгын хувьд Vista сэтгүүлийн тусгай дугаар шинэлэг, соргог мэдээ, мэдээллээр гайхшруулах болно. Тухайлбал Төрийн соёрхолт дуучин Болдтой хийсэн 25 асуулт, хариулт бүхий ярилцлага, уран зураач Саранцацралтын шинэ уран бүтээлүүдийг түүний бичсэн тайлбарын хамтаар, ASEM Village хотхоны оршин суугчид гэрээ хэрхэн тохижуулсан тухай, мөн Route 22 рестораны ахлах тогоочийн тусгай жор болон бусад олон сонирхолтой нийтлэлүүдийг унших боломжтой. Түүнчлэн Vista сэтгүүлийн тусгай дугаарт стресс тайлах зориулалттай буддаг зургуудыг оруулж өгсөн нь сэтгүүлийн бас нэгэн шинэлэг, бүтээлч контент болжээ.

Vista сэтгүүлийн таван жилийн ойд зориулсан тусгай дугаар гарлаа (фото 4)

Vista сэтгүүлийн таван жилийн ойд зориулсан тусгай дугаар гарлаа (фото 5)

Vista сэтгүүлийн таван жилийн ойд зориулсан тусгай дугаар гарлаа (фото 6)

Vista сэтгүүлийг хаанаас авах вэ?

Орчин үеийн амьдралын хэв маягийн энэхүү сэтгүүл нь хамгийн түрүүнд Vista орон сууцны оршин суугчдын гар дээр хүрдэг байгаа. Мөн цөөн тооны түгээлтийн сувгуудаар үнэ төлбөргүй тараагддаг онцлогтой. Тухайлбал Vista сэтгүүлийг Buddha Vista Lobby, Bella Vista 400-500 Lobby, ASEM Club House болон Шангри-Ла худалдааны төвд байрлах Tom n Toms Black кофе шопоос авч унших боломжтой.

М-Си-Эс Эстэйтс ХХК

Хаяг: Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 15 давхар, Утас: 77108088

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Vista сэтгүүлийн таван жилийн ойд зориулсан тусгай дугаар гарлаа (фото 7)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх