Хайх

Залхуурах урлаг: Юу ч хийхгүй байх нь бүтээлч байхад тусална

Залхуурал чамайг бүтээлч болгоно

Залхуурах урлаг: Юу ч хийхгүй байх нь бүтээлч байхад тусална

Text: Бюро 24/7

Эргэн тойронд маш олон зүйл өрнөж байхад юу ч хийхгүй байна гэдэг сэтгэлд багтамгүй, өнөө үед зохимжгүй мэт санагдаж болох юм. Гэхдээ яг одоо өөрийн дотоод тэнцвэрээ хадгалж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд юу ч хийхгүй байх нь маш чухал болоод байна.

Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш нийгэм асар хурдацтай хөгжих болсон. Жишээ нь АНУ-д 1973 оноос эхлэн бүтээмж 73,7% өсч, хүмүүс ч ажилдаа илүү их цаг зарцуулж, бүхнээс хоцрохгүй байхыг хичээдэг болжээ.

Гэхдээ энэ нь хувь хүний хувьд цаг хугацаа ба орон зайг өмнөх шиг мэдрэхээ больсон гэдгийг илтгэж байгаа юм. Бүхнийг амжуулах гэж хичээснээр бид ажиллах ямар ч тэнхэлгүй болох эсвэл сэтгэл гутралд орох аюулд өртөөд байна. Аль ч тохиолдолд хурдацтай амьдралын хэв маяг бие болоод сэтгэл санааны байдалд стресс болдог.

Хэт хурдтай ажиллах шаардлага гардаг салбаруудад хөдөлмөр эрхэлдэг хүмүүст эрүүл мэндийн асуудлууд үүсдэг болох нь судалгаагаар тогтоогдсон. Мөн ихэвчлэн бид өөрсдөө ч энэ хэмнэлээсээ зогсож чаддаггүй. Учир нь юу ч хийхгүй байхыг эргэн тойрны хүмүүс цагаа дэмий үрэх, залхуурах, хангалттай амбицгүй байх, ер нь л цагийг уйтгартай өнгөрөөж байгаа мэтээр хүлээн авдаг.

Энэ хандлагаар хүн зүгээр л нийгмийн төлөө ажилладаг хэрэгсэл болон хувирдаг. Гэтэл эсрэгээрээ өдөр тутмын ажил хэрэг, санаа зовних зүйлсээс сатаарах нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд тустай гэдгийг эрдэмтэд баталжээ.

Тиймээс юу ч хийхгүй байх нь бүтээмжгүй байдалтай адил гэж эндүүрэх хэрэггүй. Харин ч эсрэгээрээ өөрийгөө ажлаасаа "унтраах" бүтээлч байдалд нэн чухал шаардлагатай болохыг сэтгэл зүйчид онцолдог. Шинэ санаа олохын тулд тархинд амралт шаардлагатай байдаг тул өдөр тутмын нэгэн хэвийн байдлаас салах хэрэгтэй гэдгийг эрдэмтэд тодотгож байна.

Ямартаа ч юу ч хийхгүй байх болон ямар нэг зүйл хийх гэсэн хоёр байдал нь ижил түвшинд чухал ба үүнийг амьдралдаа тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

Утга төгөлдөр амьдралд зайлшгүй шаардлагатай удаан амьдралын талаар бид энд бичсэн байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх