Хайх

Жеки Кеннедигийн гэрлэх саналаас татгалзсан захидал дуудлага худалдаанд орно

Жеки Кеннедигийн гэрлэх саналаас татгалзсан захидал дуудлага худалдаанд орно

Дипломатын гэрлэх санал

Text: Buro.Mongolia


Зураг:

Жеки Кеннеди 1967 онд буюу түүний нөхөр, ерөнхийлөгч Жон Кеннеди алагдсанаас дөрвөн жилийн дараа Их Британийн элчин сайд Дэвид Ормсби-Гортод захиа бичжээ. Тэрээр энэхүү захидалдаа түүний гэрлэх саналд татгалзсан хариу өгсөн байна.

Жеки Кеннеди 1967 онд нөхрийнх нь найз байсан Дэвид Ормсби-Гортой хамт Камбож улсаар аялсан юм. Тухайн үед тэд хоёул бэлэвсэрсэн байсан ба Жеки, Дэвид нарын хооронд хайр дурлалын харилцаа үүссэн гэсэн цуурхал дэгдэж байжээ. Энэхүү аяллаас хэдэн сарын дараа элчин сайд Жекид гэрлэх санал тавьсан ч татгалзсан хариутай захидал авсан байна. Жеки Кеннеди уг захидалдаа грекийн магнат Аристотель Онассистай гэрлэх бодолтой байгаагаа дурджээ.

Тус захидлыг дипломатын ач хүү нь дуудлага худалдаанд оруулж байгаа юм. Одоогийн байдлаар эхлэх үнийг зарлаагүй байгаа ч гуравдугаар сарын 29-нд Лондон хотын "Bonhams" дуудлага худалдаанд орох нь тодорхой болсон байна.

 

 

цааш үзэх