Хайх

Амралтын өдрийн төлөвлөгөө: Тавдугаар сарын 14-15

Амралтын өдрийн төлөвлөгөө: Тавдугаар сарын 14-15

Бүжгэн жүжиг, хийдийн аялал, болон мод тарих аян

Text: Buro.Mongolia


Энэ удаагийн амралтын өдрийн төлөвлөгөөнд бид таныг мод тарьж, нийгэмд хэрэгтэй сайн үйл хийхийг уриалж байна

Мод тарих аян

"Мод тарих үндэсний өдөр" хөтөлбөрийг анх 2010 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү аян нь байгаль дэлхийг хамгаалах зорилготой бөгөөд залуусыг энэхүү арга хэмжээнд уриалан оролцуулдаг юм.  YMCA (Уай Эм Си Эй) олон улсын залуучуудын байгууллагаас зохион байгуулж байгаа энэ удаагийн аянд Төв аймгийн Эрдэнэ сумын "Ногоон Ази" ТББ-ын ойжуулах талбайд мод тарих болно. Тиймээс байгаль орчноо хамгаалах хүсэлтэй залуус заавал нэгдээрэй.

Хаана, хэзээ: Драмын театрын өмнөх талбайд, тавдугаар сарын 14-нд 09:00 цагт хөдлөнө.

Амралтын өдрийн төлөвлөгөө: Тавдугаар сарын 14-15 (фото 1)

Хандивын тоглолт

Монгол улс элэгний хорт хавдраар нас барж байгаа хүний тоогоороо Дэлхийд тэргүүлж байгаа. Энэ байдлыг өөрчлөхөөр Монголын урлагийн салбарыхан нэгдэж, энэхүү өвчний эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж, хандивын тоглолт зохион байгуулж байна. Тодруулбал, УДБЭТ, Хүүхэлдэйн театр, УДЭТ, ЦДБЭЧ, Улсын Филармони зэрэг нийслэлд байрлаж байгаа урлагаар үйлчилдэг төрийн байгууллагууд болон хөдөө орон нутгийн бүх соёл урлагийн байгууллагууд ганцхан өдөр тоглолтуудаа элэгний хорт хавдрын эсрэг энэхүү өдөрт зориулан тоглох юм. Энэ өдөр тавигдсан тоглолтуудын орлого "Элэг хамгаалах сан"-д хандивлагдах болно. Тиймээс та ч гэсэн энэхүү аянд нэгдээрэй.

Хаана, хэзээ: Нийслэл хотод байрлаж байгаа театруудаар, тавдугаар сарын 14-нд

Амралтын өдрийн төлөвлөгөө: Тавдугаар сарын 14-15 (фото 2)

Балдан Барайвун хийдийн аялал

Балдан бэрээвэн эсвэл Балдан Барайвун хийдийг ар халхын утаа гүмбэн гэж ч нэрлэдэг. Энэхүү хоёр хоногийн аялалд Балдан Барайвун хийд, Хар зүрхний хөх нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар явж, соёлын үнэт өв газраар аялах юм. Түүнчлэн Хангал нуур, Холбоо нуур болон Бат нуур зэрэг үзэсгэлэнт газруудаар ч аялах болно. Сонирхуулж хэлэхэд, Чингис хаан дайны дараа Хар зүрхний нууранд ирдэг байсан гэж түүхэнд тэмдэглэгджээ. Харин аялалд гарахдаа майхан, дулаан хувцас, усны гутал зэрэг шаардлагатай зүйлсийг аялагчид авч явах ёстой байна.

Хаана, хэзээ: Тусгаар тогтнолын ордны хажуу талаас, тавдугаар сарын 14-нд 07:30-аас хөдөлнө

Амралтын өдрийн төлөвлөгөө: Тавдугаар сарын 14-15 (фото 3)

"Шарилжин дундах цэцэг" болон "Щехерезада" бүжгэн жүжиг

УГЗ, Төрийн шагналт Э.Чойдогийн "Шарилжин дундах цэцэг" балет анх тайзнаа 1965 онд тавигдаж, 1987 онд сэргээн тоглогдож байсан билээ. Энэхүү бүжгийн жүжгийг Монголын балетын эцэг гэж нэрлэгддэг балетмейстер Б.Жамьяндагва найруулжээ. Харин энэхүү домогт бүтээлийг энэ ням гарагт дахин тоглох гэж байна. Харин энэхүү бүжгэн жүжгийг домогт хөгжмийн зохиолч Н.Римский-Корсаковын алдарт "Щехерезада" балеттай хамтад нь тоглох юм. "Щехерезада" бүжгэн жүжиг нь анх тайзнаа 1910 онд тоглогдож байсан бол, Монголын тайзнаа 1963 онд тавигдаж байжээ.

Хаана, хэзээ: УДБЭТ-т, тавдугаар сарын 15-нд, 17:00 цагт

Амралтын өдрийн төлөвлөгөө: Тавдугаар сарын 14-15 (фото 4)

 

цааш үзэх