Хайх

Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ?

Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ?

Эрчүүдэд

Text: Ж.Чинбат


Амьдралын гэрэл гэгээ болсон эмэгтэйчүүдийн баяр удахгүй болох гэж байна. Тиймээс хамгаас хайртай эмэгтэйдээ юу бэлэглэхээ шийдээгүй байгаа эрчүүдэд дараах хэдэн бэлэгний санааг Бюро 24/7-гийн бүсгүйчүүд хэлж байна

Эмэгтэй хүний сайхан чанарыг тоочиж баршгүй их. Тэд хөөрхөн, ухаалаг, халамжтай. Зарим нь дайчин боловч ихэнх нь эмзэг, уяхан байдаг эмэгтэйчүүд бүгдээрээ асар их тэвчээртэй хүмүүс байдаг. Мэдээж нэг бүсгүйд бүх төгс шинж, чанар цугларсан байх тохиолдол ховор ч гэлээ ямар ч эмэгтэйд өөрийн гэх үзэсгэлэн, сайн тал байдаг юм.

Орчин үед эмэгтэйчүүдийг баярлуулах зүйл дэндүү олон болсон. Сонголт их байх тусмаа хийхэд хэцүү байдаг. Тэгэхээр бага зэрэг судалгаа хийгээд үзэж болох юм. Бид танд бэлэгний санаа өгөх үүднээс Бюро 24/7-гийн бүсгүйчүүдээсээ энэ жил ямар бэлэг авахыг хүсч байгааг нь жишээ болгож асуулаа. Мэдээж эмэгтэй хүн бүр давтагдашгүй гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгэхдээ хүүхнүүдийн хүсэл чиг хандлагатай үргэлж ойр байдаг шүү.

Загвар, гоо сайхны булангийн редактор

The Row "slip"  даашинз

1990-ээд оны хэв маягтай энэхүү зөөлөн өнгийн даашинз анхаарлыг минь татаад удаж байгаа. Сэрүүхэн өдрүүдэд өвдөг давсан урт пальтотой, харин дулаахан үед дотор нь нимгэн пудволк өмсөж, аль эсвэл торгон хүзүүний алчууртай хослуулж болох юм. Энэ хаврын гол тренд байх тул бүсгүй бүрт таалагдана гэж итгэж байна.

Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ? (фото 1)

Худалдан авах

Burberry жижиг цүнх

Урт оосортой, хар өнгийн жижиг цүнх бол бүсгүй хүний "must have" юм. Ямар ч хувцаслалт дээр зохицох энэ цүнх аялал зугаалга үдэшлэг гээд хаана ч явсан тохиромжтой. Тиймээс моодноос гарахгүй, мөнхийн дэгжин сонголт гэдэгт итгээрэй. Burberry-гийн цэргийн аястай Saddle bag миний хувьд хамгийн зөв хэлбэртэй, цэмцгэр загвартай санагдаж байгаа.

 

Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ? (фото 2)

Худалдан авах: Сэнтрал тауэр, 1 давхар Burberry

Aerin Lauder Mediterranean Honeysuckle үнэртэн 

Хавар-зуны улирал ирж буйтай холбогдуулан шинэ үнэртэн туршиж үзэхийг олон эмэгтэй хүсч байгаа байх. Estée Lauder-ын ач охин Aerin Lauder-ын үүсгэн байгуулсан Aerin маркийн Mediterranean Honeysuckle сүрчиг нь цэцэгсийн зөөлөн үнэр ба далайн сэрүүн аяс өөртөө агуулсан. Өдөр тутамд түрхэхэд тохиромжтой үнэртэн байх болно.

Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ? (фото 3)

Худалдаж авах

Амьдралын хэв маяг, урлаг соёлын булангийн редактор

Ойрын нэг, хоёр жилийн төлөвлөгөөнд Европын хотуудаар аялах хүсэлтэй болохоор энэ номны цуглуулгыг сонголоо. Цуглуулгад багтсан номонд Берлин, Барселон, Стокгольм, Амстердам, Венеци гэх таван хотод аялахад хэрэгтэй гол зүйлсийг багтаасан нь их таалагдсан. 

LUXE аялалын хөтөч ном

Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ? (фото 4)

Худалдаж авах

Пастел цэнхэр Valentino Tan-Go

Tan-Go өдөр тутам өмсөхөд өндөр биш хэрнээ бас хэт "флат" биш учир үдэшлэгт ч өмсөхөд тохиромжтой. Дээр нь жийнс, даашинз, юбка гээд юу ч өмссөн зохих бөгөөд пастел цэнхэр өнгө нь тодорч харагдана.

Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ? (фото 5)

Худалдаж авах

Chloė цүнх

Тоорын зөөлөн ягаан өнгө нь дулаан улирал ирж буйг санагдууллаа. Жижигхэн цүнхнүүд багтаамж муутай харагддаг ч гэлээ яг хэрэгтэй гол зүйлсээ хийхэд хангалттай "том" байдаг.

Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ? (фото 6)

Худалдаж авах

Арт директор

iWatch

iWatch ойр зуурын юмыг удирдаж болдог, заавал утсаа барьж явах шаардлагүй гээд олон онцгой зүйлд нь татагдаж байгаа.

Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ? (фото 7)

Худалдан авах

Duo усан доорх MP3 тоглуулагч

 

Би гүйж байхдаа, дасгал хийх байхдаа дуу сонсдог шиг усанд сэлэхдээ хөгжим, аудио ном сонсохыг эртнээс мөрөөддөг байсан. Ашгүй технологи хөгжиж, энэ боломжийг төрөл бүрээр нь олгож байгаа нь сайхан. Сэлэхэд чихэндээ хийдэг хувилбар нь төвөгтэй санагдаж байгаа тул хацранд наадаг, шанааны ясаар дамжуулан сонсдог энэ загвар нь их сонирхолтой санагдаж байгаа. 

Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ? (фото 8)

Худалдан авах

Canon EOS M Series дижитал камер


Мэргэжлийн камер шиг том биш, авсаархан хэрнээ дуран солих, нэмэлт гэрэл хийх боломжтой болохоор өдөр бүр авч явсан ч авсаархан, амар санагддаг. Энэ камер зураг авах чадвараа хөгжүүлэхийг хүссэн хүн бүхэнд тохирно. 

Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ? (фото 9)

 

 

Худалдан авах

Оффис менежер

Надад цэцэг, бэлэгнээс илүү заримдаа эрэгтэй хүний үйлдлээрээ харуулсан бэлэг их таалагддаг. Өглөөнөөс эхлээд л амттай хоолоор дайлуулж, өдөржин дуртай юм аа хийхэд юунд ч сатаарахгүй, чөлөөтэй болгосон байгааг мэдрэх гоё байдаг. Ийм зүйлийг хүсч байгаа бүсгүйчүүдэд нэг бэлэг тухайлж сонгохоос илүү, ямар нэг салон, спа төв зэрэг газруудын бэлгийн карт таалагдах байх. Өөртөө цаг гаргах, гэр орон, үр хүүхэд рүүгээ санаа зовохгүй байхыг маш олон эмэгтэйчүүд хүсдэг. 

Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ? (фото 10)

Сурвалжлагч, орчуулагч

Becoming by Cindy Crawford ном

Синди Кроуфорд бол домог. Загварын ертөнцөд дурладаг эмэгтэй хүнд заавал байх хэрэгтэй ном санагдлаа. Саяхан гарсан болохоор авч амжаагүй байгаа. Супер Синди Кроуфордын амьдрал, карьерийг үзүүлэх энэ зурагт ном кофены ширээнд хамгийн түрүүнд байх ном. Синди Кроуфордын дурсамжаар дүүрэн энэ ном гарсан дороо New York Times-ийн бестселлер болсон.

Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ? (фото 11)

Худалдаж авах

Wolford боди

Энэ боди цамц маш цэмцгэр харагдуулдаг. Дулаарч байгаа болохоор олон хувцастай зохицуулж өмсөж болно. 
Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ? (фото 12)
Jo Malone Pomegranate Noir лаа

Jo Malone-ы энэ лаа үнэхээр гоё үнэртэй. Жирийн үнэртэй лаануудаас өөр, илүү гоё.

Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ? (фото 13)

Худалдаж авах

Дадлагын ажилтан

DigitSole ухаалаг улавч

Өглөө эрт босч гүйж, спортоор хичээллэж, бие галбиртаа анхаардаг бүсгүйчүүдэд үр дүн хамгийн гол урам өгдөг зүйл байдаг. Тэгвэл энэ улавч халаагчтай тул хавар эрт, сэрүүнд хөл байнга дулаацуулна. Утсандаа аппыг нь суулгаад хэр хол явснаа тооцоолж, шатаасан калороо мэдэх боломжтой.

Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ? (фото 14)

 

 

Худалдан авах

Бэлгийн карт

Рестораны бэлгийн карт. Аль рестораных байх вэ гэдгийг нь та өөрийнхөө бүсгүйд тааруулаад сонгож болно. 

Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ? (фото 15)

Bally Bloom Drawstring цүнх

Бүсгүйчүүд энэ Мартын 8-аар ямар бэлэг авахыг хүсч байгаа вэ? (фото 16)

Худалдан авах 

цааш үзэх